ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН КИНГУРУ-2016 УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Жил бүр уламжлал болон явагддаг “Кенгуру” олон улсын математикийн олимпиад 2016 оны 4-р сард амжилттай зохион байгуулагдсан бөгөөд “Оюунлаг” сургуулийн сурагчид өргөнөөр идэвхтэй оролцлоо.
Кенгуру олимпиад нь:
1980-аад оны эхээр Австралийн математикч, сурган хүмүүжүүлэгч Питер Холлоран өөрийн орондоо нэгэн математикийн нэгэн тэмцээнийг зохион байгуулжээ.
Уг тэмцээнд жил бүр оролцох сурагчдын тоо нэмэгдсээр 1980-аад оны дунд үед 500.000 гаруй австрали сурагч оролцдог болсон байна. 1991 онд дээрх тэмцээний туршлага дээр тулгуурлан Францын математикч Андрей Деледик (Andre Deledicq), Пиерри Воудине (Pierre Boudine) нар Франц улсад зохион байгуулсан явагдсан ба энэ үед 120000 сурагч оролцож байжээ. Тэд Австрали нөхдөдөө хүндэтгэл үзүүлж уг тэмцээнийг “Кенгуру” уралдаан гэж нэрлэсэн байна.
1993 оны 6-р сард Кенгуру уралдааны Францын зохион байгуулагчид Парис хотод “Европын орнуудын хүрээнд уулзалт” зохион байгуулжээ. Тус уулзалтад 8 орон оролцсон байна. (Франц, Беларусь, Унгер, Нидерланд, Польш, Румын, Оросын Холбооны Улс, Испани)
1994 оны 6-р сард ерөнхий чуулганаараа европын 10 улсын төлөөлөлтэй “Кengourou sans frontieres” олон улсын холбоо байгуулав. Энэ холбоо жил бүр хуралдаж “Кенгуру” уралдааны сэдэв, бүх улс оронд явуулах өдөр, уралдааны хугацаа, бай шагнал гэсэн асуудлын талаар хэлэлцэж байхаар шийдвэрлэжээ.
Кенгуру уралдаан яагаад хурдан массыг хамарсны гол нууц нь юу байв?
Кенгуру -2016 олон улсын математикийн уралдаанд манай сурагчид амжилттай оролцлоо.
Энэхүү нэр хүндтэй уралдаанд 3-11-р ангийн сурагчид оролцдог бөгөөд нийт сурагчдад зориулсан математикийг амьдралд хэрэглэх, оновчтой зөв шийдэл гаргах, онолын бус уйтгартай шинжлэх ухааны өгөгдлөөс зайлсхийсэн бодлогуудыг Кенгуру олимпиадыг зохион байгуулах олон улсын шүүгчид тавьдаг онцлогтой. Иймээс ч хүүхэд багачууд маш олноороо өргөн хүрээтэй оролцдог юм байна.
Оюунлаг сургуулиас оролцсон сурагчдаас алтан медаль – 5, мөнгөн медаль – 6, хүрэл медаль -8, 2-р зэргийн диплом – 16, 3-р зэргийн диплом -19-г хүртсэн нь математикийн сургалтын үр өгөөж боломжийн төвшинд байгаагийн нэг илрэл гэж үзэж байна.
1-р байр алтан медаль диплом тусгай шагналаар
2-р байр мөнгөн медаль диплом тусгай шагналаар
3-р байр хүрэл медаль диплом тусгай шагналаар
Шагналт байр 2-р зэргийн диплом тусгай шагналаар
Шагналт байр 3-р зэргийн диплом тусгай шагналаар
1994 оны 6-р сард Кенгуру уралдааныг зохион байгуулагчид ерөнхий чуулганаараа европын 10 улсын төлөөлөлтэй “Kengourou sans frontieres” олон улсын холбоо байгуулагдан “Кенгуру” уралдааны сэдэв, бүх улс оронд явуулах өдөр, уралдааны хугацаа, бай шагнал гэсэн асуудлыг шийдвэрлэдэг билээ.
Энэ цагаас хойш “Кенгуру” уралдаанд оролцож байгаа орон, оролцогчийн тоо жил өсөн нэмэгдсээр байна. Кенгуру 2006,2007,2010 онуудад Монгол улсаа төлөөлөн “Оюунлаг” сургуулийн сурагчид анх оролцож эхлээд Шилдэг багийн өргөмжлөлийг 2 удаа манай сургуулийн баг хүртэж байлаа.
Үүнээс хойш МУИС-н математикийн ухааны доктор Итгэлд багш маань Монгол улсад зохион байгуулах эрхийг авч өдгөө Монголын бүх хүүхэд багачууд оролцох үүд хаалга нээлттэй болжээ.