Scroll Top
%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d1%84%d0%b8%d0%b7%d0%b8%d0%ba%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%be%d0%bb%d0%b8%d0%bc%d0%bf%d0%b8%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b4-%d0%b4%d1%8d%d0%b4
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Улсын физикийн багийн олимпиадад дэд байр эзэллээ

Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Монголын Физикийн багш нарын Бозон холбоо, Физик – Байгалийн Ухааны Боловсролын төвөөс хамтран “Бүх нийтийн ФИЗИК боловсролыг дэмжих” зорилгоор Улс эх орон даяар зохион байгуулагддаг “Физикийн багийн олимпиад-2018” уралдаан амжилттай зохион байгуулагдаж дүн нь гарлаа. Уг олимпиад нь энэ жил Нийслэл, хөдөө орон нутаг нийлсэн нийт 10000 гаруй хүүхэд өөрийн мэдлэг, чадвараа сорин оролцлоо. Шалгаруулалтанд ирсэн даалгавруудын онцлог нь физикийн үндсэн ба гүнзгийрүүлсэн хөтөлбөрийн хүрээнд сурагчдын эзэмшсэн мэдлэг чадварын түвшинг тогтоох улмаар сорил туршилт дээр тулгуурлан дүн шинжилгээ хийж асуултад хариулах, хийсвэр сэтгэлгээг шалгаж, төсөөллөх чадварыг нэмэгдүүлсэн олон даалгаврууд байлаа.

           Энэхүү олимпиадад “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн сурагчид амжилттай сайхан оролцож, 6-р анги “Мөнгөн медаль”, 8-р анги “Мөнгөн медаль”-ийн болзол хангалаа. Монгол улсын хэмжээнд явагдсан аварга багийг шалгаруулах физикийн багийн олимпиадад өөрсдийн шавь нараа амжилттай бэлтгэж өндөр амжилт гаргасан Физикийн багш Н.Уранбилэг, Физикийн багш Б.Ариунбаатар, Физик – STEAM багш Б.Хас-Очир нартаа баяр хүргэе.

Сэтгэгдэл үлдээх