Scroll Top
%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b3%d0%b0-%d0%bd%d0%b0%d0%b0%d0%b4%d0%b0%d0%bc-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d0%b0%d0%b9-%d0%b1%d0%be%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“СПОРТЫН БАГА НААДАМ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Оюунлаг” сургуулийн спортын бага наадам “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн хөлбөмбөгийн ногоон талбайд 2019 оны 09 сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сурагчдын бие бялдрын өв тэгш хөгжлийг дэмжих, тэдний спортоор хичээллэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилготой уламжлалт олон төрөлт тэмцээнд I-XI ангийн 1000 гаруй сурагчид 8 багц медалийн төлөө багш нар, эцэг эх, найз нөхдийнхөө уухайн түрэлгэн дор нэгдэн нягтарч, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, эв нэгдэл, хамтын хүчээ үзүүллээ.
Энэ хичээлийн жилийн “Спортын бага наадам”-ын онцлог нь сургуулийн захиргаа тэмцээндээ зориулж, медаль захиалгаар хийлгэн анги хамт олон, сурагчдаа урамшуулсан явдал байлаа.
Бага, дунд, ахлах ангийн 5 төрөлт тэмцээнийг амжилттай зохион, чин шударгаар шүүн явуулсан “Оюунлаг” сургуулийн чадварлаг, дайчин, хөдөлмөрч, бүтээлч багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх