Scroll Top
fall-cleaning-2019
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“FALL CLEANING”-2019

             “Оюунлаг” сургуулийн Сурагчдын зөвлөлтэй хамтран жил бүр уламжлал болгон зохиогддог “FALL CLEANING”-2019 үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны зорилго нь ажил хөдөлмөрийн үр шимийг мэдрэх, бусдын хийсэн бүтээсэн зүйлийг хүндэтгэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.
I-V ангийн сурагчид өөрсдийн анги танхимаа цэвэрлэсэн бол
VI-IX ангийн сурагчид АУБ нар болон мэргэжлийн багш нартай хамт 2019.09.13 буюу баасан гарагийн хичээлийн 7, 8-р цаг дээр сургуулийнхаа дотор орчныг цэвэрлэж цэмбийлгэлээ. Харин IX-XI ангийн сурагчид сургуулийнхаа гадна орчинг цэвэрлэсэн юм. “Олны хүч- Оломгүй далай” гэдэгчлэн хүүхэд бүр энэ өдөр идэвх санаачилгатай оролцож, сургуулийн гадна орчинг цэвэрхэн цэгцтэй, хоггүй орчныг үүсгэж чадсан билээ. Мөн сургуулийнхаа цэвэр цэмцгэр, эрүүл орчинг өдөр бүр бүрдүүлж байдаг үйлчилгээний ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг өглөө. “FALL CLEANING”-2019 бүтээлч үйл ажиллагаагаар сурагчид бусдын хийж бүтээсэн, цэвэрлэсэн бүхнийг хүндэтгэх, ажил хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож ухаарсан нь дамжиггүй ээ. Энэ сайхан үйл ажиллагааг санаачилсан Сурагчдын зөвлөлийн сурагчдадаа баярлалаа.

ЦЭВЭР ЦЭМЦГЭР ОРЧИН БИД БҮХНИЙ АМЖИЛТЫН ҮНДЭС

“FALL CLEANING”-2019

Сэтгэгдэл үлдээх