МАНАЙ СУРГУУЛЬ “УРЛАГИЙГ ДЭМЖИГЧ ШИЛДЭГ СУРГУУЛЬ”-“АЛТАН ЦОМЫН ЭЗЭД” БОЛЛОО.

“Hugo and Color” клубийн нэрэмжит ЕБС-ийн сурагчдын дунд 11 дэх жилдээ зохион байгуулсан уран зургийн улсын уралдаанд нийслэл болон орон нутгаас нийт  90 гаруй  сургуулийн 2223 сурагч  оролцжээ. Өгөгдсөн сэдвийн хүрээнд өөрийн оюун бодолдоо тунгааж, бусад сурагчдын харах өнцгөөс хэрхэн өөрөөр чөлөөтэй сэтгэж бүтээсэн бүтээл нь шүүх бүрэлдэхүүн болон эцэг эхчүүдийн анхаарлыг татаж байсан юм. Амжилт ололтынхоо эзэд нь болж чадсан авьяаслаг, хөдөлмөрч бяцхан шавь нараараа бахархаж байна “ОЮУНЛАГ” сургуулийн дэргэдэх “ОЮУНЛАГ БИЙР” дугуйлангийн авьяаслаг зураачид маань бахдам сайхан амжилтыг үзүүлж, багийн дүнгээр “УРЛАГИЙГ ДЭМЖИГЧ ШИЛДЭГ СУРГУУЛЬ”-“АЛТАН ЦОМЫН ЭЗЭД” боллоо. Мөн дүрслэх урлагийн багш Б.Сандуй маань “МОНГОЛЫН УРЛАГ ДИЗАЙНЫ ХҮНДЭТ ОДОН” медиалаар шагнагдлаа.
Хүүхдийнхээ зурах хүслийг үргэлжид дэмжиж тусалдаг эцэг эх, “ОЮУНЛАГ БИЙР” дугуйлангийн багш Б.Сандуй та бүхэндээ баярлаж явдаг шүү.

1г ангийн сурагч Гэрэлмаа- “Алтан медаль”
1г ангийн сурагч Тамир- “Алтан медаль”
1б ангийн сурагч Д.Анхилуун- “Алтан медаль”
2б ангийн сурагч Хулан- “Алтан медаль”
2б ангийн сурагч Маргад- “Алтан медаль”
3в  ангийн сурагч Эгшиглэн- “Алтан медаль”
3а ангийн сурагч Маралгуа- “Алтан медаль”
4а ангийн сурагч Мөнхжин- “Алтан медаль”
6а ангийн сурагч Энх-Эрдэнэ- “Алтан медаль”
6а ангийн сурагч Номуунаа- “Алтан медаль”

1г ангийн сурагч Сэцэн-Агь- “Мөнгөн медаль”
2г ангийн сурагч Энх-Үжин- “Мөнгөн медаль”
2в ангийн сурагч Энхжин- “Мөнгөн медаль”
3б ангийн сурагч Мөнхтэнүүн- “Мөнгөн медаль”
3в ангийн сурагч Амирлан- “Мөнгөн медаль”

1а ангийн сурагч Мөнгөлжин- “Хүрэл медаль”
1в ангийн сурагч Б.Наранзул- “Хүрэл медаль”
2б ангийн сурагч Эгшиглэн- “Хүрэл медаль”
2г ангийн сурагч Тэмүүлэн- “Хүрэл медаль”
3а ангийн сурагч Саруулбилэгт- “Хүрэл медаль”
3б ангийн сурагч Одсайхан- “Хүрэл медаль”
3а ангийн сурагч Ариунжаргал- “Хүрэл медаль”
5в ангийн сурагч Батцэцэг- “Хүрэл медаль”

1г ангийн сурагч Хан-Оргил- “Тусгай байр”
1в ангийн сурагч Урин- “Тусгай байр”
2г ангийн сурагч Насанханд- “Тусгай байр”
2в ангийн сурагч Энхбилэг- “Тусгай байр”
3б ангийн сурагч Цогзолмаа- “Тусгай байр”
3б ангийн сурагч Тэргэлсайхан- “Тусгай байр”
5в ангийн сурагч Өсөннэмэх- “Тусгай байр”
5в ангийн сурагч Номуун- “Тусгай байр”
7в ангийн сурагч Маралжин- “Тусгай байр”
12а ангийн сурагч Амгаланбаяр- “Тусгай байр”

Шүүгчдийн нэрэмжит шагналаар  2б ангийн сурагч Үлэмжгоо шалгарлаа.

Уралдаанд 36 сурагч амжилт үзүүлснээр багаараа “ТЭРГҮҮН БАЙР” эзэлж, “АЛТАН Цом”-ын эзэд боллоо.

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Оюунлаг сургууль