Оюунлаг сургууль нь 1-12-р ангидаа англи хэлний Кембриджийн хөтөлбөрийг , 5-9-р ангидаа хятад хэлний HSK1-4 түвшинд,10-12-р ангидаа сонгон суралцах чиглэлээр HSK4-5 түвшинд хүргэн төгсгөх хэлний сургалтын бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна.
Сурагч бүрт хүртээмжтэй чанартай сургалтыг амжилттай явуулж буй Хятад хэлний тэнхмийн эрхлэгч Г.Ганзаяа,багш. Zhu Li Li, Zhang Xu Chen, Wang Jing ,Shi Huan нартаа талархал дэвшүүлье.
Өнөөдөр 7-9-р ангийн эхний ээлжийн 200 гаруй сурагчид маань Хятад хэлний олон улсын HSK шалгалтаа амжилттай өгч албан ёсны сертификатаа гардан авлаа.
Хятад хэлний олон улсын шалгалтаа амжилттай өгсөн нийт сурагчиддаа баяр хүргэе. Дараа дараагийн HSK3-4 шалгалтуудад нь амжилт хүсье.











