ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРАГЧ ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ!
Манай сургуулийн 12B ангийн сурагч Т.Содбилэг АНУ-ын нэр хүндтэй DePaul University их сургуульд амжилттай тэнцэж, 128,000 ам.долларын тэтгэлэг хүртлээ ![]()
Дэлхийн боловсролын үүд хаалгыг нээж, олон улсын түвшний боловсрол эзэмших боломжоо баталгаажуулан, дүү нартаа үлгэр дуурайл болж буй эрхэм шавьдаа халуун баяр хүргэе ![]()
Мөн сурагчдынхаа хүсэл мөрөөдлийг бодит болгож буй Оюунлаг сургуулийн дэргэдэх Карьер хөгжлийн төв, нийт багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье ![]()
![]()
