ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ!
Оюунлаг сургуулийн 2025–2026 оны төгсөгчид олон улсын IELTS, TOEFL, SAT шалгалтуудаа амжилттай өгч, АНУ болон Азийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад тэнцэн, өндөр хэмжээний тэтгэлэг хүртсээр байна.
12В ангийн сурагч С.Хангэрэл маань
АНУ-ын IVY LEAGUE шилдэг их дээд сургуулиудын нэг болох Columbia University-д тэнцэж, 442,000 ам.долларын тэтгэлэг хүртлээ.
Дэлхийн боловсролын үүд хаалгыг нээж, олон улсын хэмжээний боловсрол эзэмших боломжоо баталгаажуулж, дүү нартаа үлгэр дуурайл болж буй эрхэм шавь нартаа халуун баяр хүргэе!
Мөн сурагчдынхаа хүсэл мөрөөдлийн түүчээ болсон Оюунлаг сургуулийн дэргэдэх Карьер хөгжлийн төв, нийт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье!
