Scroll Top
%d1%81%d0%b8%d0%b4%d0%bd%d0%b5%d0%b9%d0%bd-%d0%b8%d1%85-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%82%d3%a9%d0%bb%d3%a9%d3%a9%d0%bb%d3%a9%d0%b3%d1%87-%d0%be%d1%8e%d1%83%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Сиднейн Их Сургуулийн төлөөлөгч Оюунлаг сургуульд зочиллоо

Сиднейн Их Сургуулийн төлөөлөгч Оюунлаг сургуульд зочиллоо.

2025 оны 9-р сарын 11-ний өдөр Австралийн No.1-т эрэмбэлэгддэг Сиднейн Их Сургуулийн элсэлт хариуцсан ахлах мэргэжилтэн хатагтай Элис Нгуен манай сургуулийн 11–12-р ангийн сурагчдад зориулан элсэлтийн ерөнхий шаардлага, тэтгэлэгт хөтөлбөрүүд, болон Австрали Улсад амьдрахтай холбоотой чухал мэдээлэл хүргэлээ.

Сурагчид гадаадад суралцах хүсэл, зорилгоо тодорхойлох, бэлтгэх алхмуудын талаар асуулт асууж, мэргэжлийн хариулт авсан нь тэдний ирээдүйн төлөвлөлтөд үнэтэй дэмжлэг боллоо.

🎓 Төлөөлөгчдийг Оюунлаг сургуулийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, Монгол Улсын гавьяат багш Д.Батсайхан хүлээн авч уулзан, сургуульд хэрэгжиж буй олон улсын хөтөлбөрүүдийг танилцуулж, төгсөгчдийг боломжит тэтгэлгүүдэд хамруулах талаар албан ёсны хүсэлт тавьсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.