Хамтдаа бүтээж , хайрлан хамгаалцгаая
2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр “Оюунлаг” сургуулийн Карьер Хөгжлийн Төв болон Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөл хамтран “Хөөсний баяр – 2025” үйл ажиллагааг I–XII ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа .
Энэхүү өдөрлөгийн зорилго нь сурагчдад хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлэх , бусдын бүтээлийг хүндэтгэх
, орчноо хайрлан хамгаалах
хандлагыг төлөвшүүлэхэд оршсон юм.
Сурагчид маань анги удирдсан болон мэргэжлийн багш нарын хамт хичээлийн 1, 2-р байр, гаднах талбай, эргэн тойрны орчныг 14:00–16:00 цагийн хооронд идэвхтэй цэвэрлэж , хамтын хүчээр өнгө үзэмжтэй, цэмцгэр орчныг бүрдүүллээ.
Өнөөдрийн үйл ажиллагаанд сэтгэл гаргаж, идэвх зүтгэлтэй оролцсон нийт багш, сурагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье . Та бүхний хичээл зүтгэлээр “Оюунлаг” сургуулийн орчин илүү гэрэл гэгээтэй
, таатай уур амьсгалтай боллоо.
Мөн Баянзүрх дүүргийн зүгээс манай сургуулийн уг санаачилгад талархал илэрхийлж, дэмжиж байгаагаа хүргэсэн нь үйл ажиллагаа маань үр дүнгээ өгснийг харууллаа.
Энэхүү үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулсан Карьер Хөгжлийн Төв болон Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөлийн хамт олондоо, мөн үнэтэй хувь нэмрээ оруулсан багш, сурагчдадаа дахин баяр хүргэе!
Хамтдаа бүтээж , хайрлан хамгаалцгаая
!



















