Монгол Улсын Гавъяат Багш Б.Оргойн нэрэмжит 28-р, нийслэлийн физикийн 51-р олимпиадад 10б ангийн сурагч А.Амарбат амжилттай оролцож, III байр эзлэн хүрэл медаль хүртлээ. ![]()
Мөн 2025 оны 1 сарын 18-ны өдөр алдарт Carnegie Hall-ын тайзнаа, Крешиндо хөгжмийн тэмцээний 2-р шатны шалгаруултад 10г ангийн сурагч Б.Баярхүү, 6в ангийн сурагч Б.Бүжингийн хамтаар тоглон, I болон III байрын дипломоо гардан авлаа.
3а ангийн сурагч Х.Амармэнд:
“Шинэ Өнөөдөр” сургуулийн нэрэмжит математикийн олимпиадад III байр, хүрэл медаль ![]()
“Орчлон” олон улсын сургуулийн нэрэмжит математикийн олимпиадад II байр, мөнгөн медаль ![]()
Түүнчлэн, 8г ангийн сурагч Ч. Оюунтөгөлдөр “Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын Авьяас алтан медалиар шагнууллаа. ![]()
Авьяас чадвар, урлаг спорт, сурлага хөдөлмөрөө үнэлүүлэн бид бүхний бахархал болсон эрхэм шавь нартаа халуун баяр хүргэж, амжилт хүсье! ![]()




