Scroll Top
science-day
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Science day

Байгалийн шинжлэх ухаан бол логик сэтгэлгээ, аналитик чадварыг хөгжүүлдэг баялаг бүтээгч чухал судлагдахуунууд юм. Энэхүү чухал хичээлүүдийг сонирхон судлах, шинжлэх ухаанч арга барилыг хөгжүүлэх зорилгоор зохиогдсон “Science day” тэмцээн Оюунлаг сургуулийн 6-9-р ангийн дунд амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээн сорил туршилт, шинжлэх ухааны онол бодлогын асуулт хариулт гэсэн үндсэн хоёр хэсгээр зохиогдсон юм.
Тэмцээнд оролцож буй ангиудыг баг болон хэрхэн хамтран ажилласан байдал, туршилт хийх арга, техник ажиллагаа, шинжлэх ухааны асуултад хариулсан байдлыг харгалзан үнэлж дүгнэн ялагчаа тодрууллаа. Үүнд:
6-р анги төрөлд Цэрэнпил багштай 6г анги
7-р анги төрөлд Хандармаа багштай 7а анги
8-р анги төрөлд Сувддарь багштай 8а анги
9-р анги төрөлд Оюун-Эрдэнэ багштай 9в анги тус Тэргүүн байруудыг эзэлж шилжин явах ЦОМ-ын эзэд боллоо. Амжилттай оролцсон анги хамт олонд халуун баяр хүргэе.

Сэтгэгдэл үлдээх