Scroll Top
%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd-%d0%b1%d1%83%d1%83%d1%85%d0%b8%d0%b0-%d2%af%d1%80%d0%b3%d1%8d%d0%bb%d0%b6%d0%b8%d0%bb%d1%81%d1%8d%d1%8d%d1%80-5
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Амжилтын буухиа үргэлжилсээр …

– Оюун Ухааны музейн харьяа Оюуны оньс бүрэн дунд сургуулийн нэрэмжит “Оньсон Шатар” тэмцээний 7-9 насны хѳвгүүдийн ангилалд 2Б ангийн сурагч Бат-Эрдэнэ овогтой Тэмүүлэн амжилттай оролцож Дэд байр, 13-15 насны охидын ангилалд 9в ангийн сураг Ц.Цэлмэг ДЭД байр эзэллээ.
– 9г ангийн сурагч У.Нинжин Crescendo International Music Competition-д 2023 оны 10 сард 1-р шатанд онлайнаар оролцон шалгарч улмаар ганцаарчилсан төрлөөр 2-р байр ансанмблаар 1-р байр тус тус эзлэн New York хотын алдарт Carnegie Hall-д дипломоо гардан авлаа.
-8г ангийн сурагч О.Эмүжин АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдсон “Крешендо-2024” Олон Улсын хөгжмийн уралдаанд амжилттай оролцож дэд байрын шагналаар шагнуулжээ.
-2024 оны Өсвөр үе, залуучуудын Усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 7а ангийн сурагч Батнарангийн Маргад
100m далайн гахай сэлэлт төрөлд мөнгө
200m далайн гахай сэлэлт төрөлд мөнгө
50×4 өвөр буухиа, 100×4 холимог буухиа тус бүр хүрэл авсан.
-3Б ангийн сурагч Ц.Сод-Оюун Япон улсад зохиогдсон 🏆World Ballet Grand Prix Tokyo уралдаанд амжилттай оролцож
9-10 насны ангилалд багаараа Алтан медаль авлаа.
-2024.04.02-04 өдрүүдэд Япон улсад зохион байгуулагдсан “World Ballet Grand Prix Tokyo” балетын олон улсын уралдаанд 7г ангийн сурагч З. Анирлан багийн төрөл, 12-15 насны ангилалд Алтан медаль хүртлээ.
-Монголын бүжгийн спортын холбооноос 2024.04.06-ны өдөр зохион байгуулсан “Бүжгийн спорт бүх нийтийн төлөө” тэмцээнд 7г ангийн сурагч Ч.Оюунтөгөлдөр өсвөр-1 насны ангилал, соло, стандарт бүжгийн нээлттэй төрөлд 3-р байр хүрэл медаль, өсвөр-1 насны стандартын 4 бүжгийн С төрөлд оролцож 3-р байр хүрэл медалиар шагнуулав.
-2024 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн Говьсүмбэр аймгийн Чойр хотод 2024.04.01-03-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд 7г ангийн сурагч Э. Халиунсайхан амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ.

Сэтгэгдэл үлдээх