Scroll Top
mnue-open-2024
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“MNUE OPEN 2024”

Монгол улсын боловсролын их сургуулиас зохион явуулдаг “MNUE OPEN 2024” аэробик гимнастикийн нээлттэй тэмцээн 3-р сарын 23-ий өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Аэробик гимнастикийн баг, клуб, орон нутаг болон ЕБС-ийн тамирчид оролцдог тус тэмцээнд “Оюунлаг” сургуулийн баг, багш дасгалжуулагчид амжилттай оролцлоо.
🌺9-11насны “TRIO” төрөлд нийт 4-н баг (12 тамирчин)
🌺12-14 насны “DANCE” төрөлд нийт 2 баг (16 тамирчин) оролцож
Б ангилалд:
✓ 9-11насны төрөлдөө нийт 22 байгууллага, баг клубийн тамирчид өрсөлдсөнөөс Оюунлаг сургуулийн 1-р багийн охид “МӨНГӨН” медаль
✓ 12-14 насны төрөлд нийт 17 байгууллага, баг клубийн тамирчид өрсөлдөж манай 2-р багийн охид “МӨНГӨН” медаль тус тус хүртлээ.
Баг тамирчдаа идэвхтэй оролцуулсан дасгалжуулагч багш нарыг мөн шалгаруулснаас
✓ 9-11насны төрөлд багийн дүнгээр “Оюунлаг” сургуулийн багш дасгалжуулагч Б.Цолмон “2-р байр”
✓ 12-14 насны төрөлд багийн нийт дүнгээр “Оюунлаг” сургуулийн багш дасгалжуулагч Б.Баттуяа “2-р байр” тус тус хүртсэн амжилт үзүүллээ.
✅Баг тамирчдаа бэлтгэж оролцуулсан багш нар, амжилт гаргасан сурагчид болон энэхүү тэмцээнд оролцох боломж олгож, аэробикийн шинэхэн хувцсаар хангаж өгсөн сургуулийн удирдлага, хамт олондоо гүн талархал илэрхийлье.
✅Үргэлж дэмжиж тусалж байдаг эцэг эх, асран хамгаалагч нартаа мөн баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх