Scroll Top
%d0%b1%d0%b0%d0%b3%d0%b0-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d0%b8%d1%87%d1%8d%d1%8d%d0%bb-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb%d1%82%d1%8b%d0%b3-%d1%86%d0%b0%d1%85%d0%b8%d0%bc%d0%b4-%d1%88-2
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

БАГА АНГИЙН ХИЧЭЭЛ СУРГАЛТЫГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЛЭЭ

БШУЯ-ны Сайдын 2023.12.17-ны өдрийн А/554 тоот тушаал (Хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай)-ын дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн 2-р улирлын 1-5-р ангийн хичээл сургалтыг 12 сарын 18-аас 29 -ний өдрийг хүртэл буюу ажлын 9-н өдөрт ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР явуулах болно. Иймээс өдөр бүр бага ангийн цахим сургалт 8цаг 40минутад эхэлж 35 минутаар 5 цагийн сургалтыг зохион байгуулж явуулахаар болсныг нийт эцэг эхчүүд та бүхэнд хандан албан ёсоор мэдэгдэж байна.
Сургуулийн сургалтын албанаас батлагдсан хичээлийн хуваарийн дагуу Математик, Математик – Сонгон, Монголхэл, Англи хэл – үгсийн сан дүрэм, Англи хэл – яриа гадаад багштай хичээлүүд анги бүрийн 2 группээр хуваагдан TEAMS-ээр явагдана.
Дунд ахлах ангийн сургалт 2023.12.18-аас 2023.12.22-ны өдрүүдэд танхимаар хичээллээд 2023.12.25-аас цахимаар хичээллэнэ.
Өвлийн улирлын амралт 2023.12.28-аас 2024.01.28-ыг дуустал үргэлжилнэ.
СУРГАЛТЫН АЛБА 2023.12.17

Сэтгэгдэл үлдээх