Scroll Top
%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0-%d1%88%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0%d1%80%d1%83%d1%83%d0%bb%d0%b0%d1%85-%d0%b2%d0%be%d0%bb%d0%b5%d0%b9-4
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

2023-2024 оны хичээлийн жилийн сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд сурагчид маань хурд хүч, авхаалж самбаа, техник ур чадвараараа өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, волейболын спортыг сурталчлах, техник ур чадварыг сайжруулах, сургуулийн шигшээ багийг бүрдүүлэх зорилго дор VI-XII ангийн эрэгтэй, эмэгтэй 400 орчим сурагчид оролцсон ба тэмцээнийг сургуулийн 1-р байрны спорт заланд 2023.12.07-2023.12.11-ий өдөр зохион байгууллаа.
Дунд ангийн ангилалд:
О.Дашням багштай 8г анги : “Тэргүүн байр”, алтан медаль
Х.Сувддарь багштай 8а анги: “Дэд байр”, мөнгөн медаль
О.Болор-Эрдэнэ багштай 8в анги: “Гутгаар байр”, хүрэл медаль
Эрэгтэй шилдэг тоглогчоор 8а ангийн сурагч Э.Баярмишээлт
Эмэгтэй шилдэг тоглогчоор 8г ангийн сурагч Б.Сансармаа нар тус тус шилдгээр шалгарсан юм.
Ахлах ангийн эрэгтэй ангилалд:
Б.Сэрдамба, Ц.Даваахүү багштай 12ав анги : “Тэргүүн байр”, алтан медаль
И.Эрдэнэбаяр багштай 11в анги: “Дэд байр”, мөнгөн медаль
Ж.Цагаанчулуун багштай 12б анги: “Гутгаар байр”, хүрэл медаль
Эрэгтэй шилдэг тоглогчоор 12в ангийн сурагч А.Цэнд
Ахлах ангийн эмэгтэй ангилалд:
Н.Уранбилэг багштай 11б анги : “Тэргүүн байр”, алтан медаль
Ж.Цагаанчулуун багштай 12б анги: “Дэд байр”, мөнгөн медаль
Б.Энхболор багштай 9г анги: “Гутгаар байр”, хүрэл медаль
Эмэгтэй шилдэг тоглогчоор 11б ангийн сурагч Э.Баярцэнгэл нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд анги хамт олноороо нэгдэн нягтарч, амжилт гаргасан баг тамирчдадаа болон зохион байгуулсан багш нартаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх