Scroll Top
%d1%81%d0%b0%d0%b3%d1%81%d0%b0%d0%bd-%d0%b1%d3%a9%d0%bc%d0%b1%d3%a9%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d3%a9%d1%85%d3%a9%d1%80%d1%81%d3%a9%d0%b3-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd-%d0%b0%d0%bc-2
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

САГСАН БӨМБӨГИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сагсан бөмбөгийн спортыг сурталчлан таниулах, тоглолтын техник, ур чадварыг сайжруулах, зорилго дор сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн 2023.11.02-2023.11.03-ы өдөр VI-VIII анги, IX-XII ангиудын эрэгтэй, эмэгтэй 2 төрөлд амжилттай болж өндөрлөлөө.
Сагсан бѳмбѳгийн спорт нь тухайн хүнээс хурд хүч, авхаалж самбааг шаардахаас гадна баг хамт олны нэгдэл хамгаас чухал байдгаараа онцлог билээ. Нийт 32 баг өрсөлдсөнөөс баг хамт олноороо нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдэж, тоглолтын техник ур чадвар, хурд хүчээрээ бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олноо танилцуулж байна.
VI-VIII АНГИЙН ЭРЭГТЭЙ БАГИЙН АНГИЛАЛД:
Тунгалагсайхан ахлагчтай 8в анги- “Тэргүүн байр”
Энх-Ирээдүй ахлагчтай 7б анги- “Дэд байр”
Тамир ахлагчтай 6г анги- “Гутгаар байр”
Шилдэг тоглогчоор 8в ангийн сурагч Итгэл
Шилдэг тоглогчоор 7б ангийн сурагч Энх-Ирээдүй
Шилдэг тоглогчоор 6г ангийн сурагч Содбилэг
VI-VIII АНГИЙН ЭМЭГТЭЙ БАГИЙН АНГИЛАЛД:
Цэлмүүн ахлагчтай 8в анги- “Тэргүүн байр”
Сэлэнгэ ахлагчтай 7а анги- “Дэд байр”
Дарима ахлагчтай 6г анги- “Гутгаар байр”
Шилдэг тоглогчоор 8в ангийн сурагч Цэлмүүн
Шилдэг тоглогчоор 7а ангийн сурагч Нандин
Шилдэг тоглогчоор 6г ангийн сурагч Гэрэлмаа
IX-XII АНГИЙН ЭРЭГТЭЙ БАГИЙН АНГИЛАЛД:
Цэлмэг ахлагчтай 10в анги- “Тэргүүн байр”
Чингүүн ахлагчтай 9в анги- “Дэд байр”
Цэнд ахлагчтай 12в анги- “Гутгаар байр”
Шилдэг тоглогчоор 10в ангийн сурагч Баяржаргал
IX-XII АНГИЙН ЭМЭГТЭЙ БАГИЙН АНГИЛАЛД:
Эгшиглэн ахлагчтай 11б анги- “Тэргүүн байр”
Индра ахлагчтай 12б анги- “Дэд байр”
Энхжин ахлагчтай 10б анги- “Гутгаар байр”
Шилдэг тоглогчоор 11б ангийн сурагч Болор тус тус шалгарлаа.
Тэмцээнийг зохион байгуулалтын өндөр түвшинд зохион явуулсан тамирын багш нартаа болон амжилт үзүүлсэн сурагчдадаа цаашдын спортын амжилтад өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх