Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%bd%d0%b0%d1%80-%d1%88%d0%b0%d0%b2%d1%8c-%d0%bd%d0%b0%d1%80%d0%b0%d0%b0-%d1%83%d0%b3%d1%82
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“Оюунлаг”-ийн багш нар шавь нараа угтлаа.

Жингэнэх хонхны цангинах дуунаар
Жирийтэл жагссаар сурагчид орлоо.
Од хиймориор жигүүрээ дэлгэсээр
“Оюунлаг”-ийн багш нар шавь нараа угтлаа.
Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, сурган хүмүүжүүлэгч, энхрий бяцхан шавь нар, асран хамгаалагч та бүхэндээ 2023-2024 оны хичээлийн жилийн мэндийг хүргэе. Нээлтийн үйл ажиллагааг Оюунлаг сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат Багш Д.Батсайхан нээж, сургуулийн орчин, сурагчдын амжилт, сургалтын хөтөлбөрийн талаар товч танилцуулж, сурагчдадаа болон багш нартаа өрнүүн их амжилт хүслээ.
Монгол Улсын Гавьяат Багш Цэндоогийн Чойжамц сангийн нэрэмжит Алтан медаль, Батламж, мөнгөн шагналаар 10б ангийн сурагч А.Эрхэм, 10в ангийн сурагч А.Болор, С.Хангэрэл, Г.Эрхэм, 11а ангийн сурагч О.Ному-Луун нар тус тус шагнууллаа. Сурч боловсрох хүсэл тэмүүллийг эрхэм болгосон, анги хамт олныхоо дунд нэр хүндтэй, олон улсын нийгэмшихүйн хөтөлбөрийн шалгуурыг биелүүлдэг, шинжлэх ухааны төрөлжсөн хичээлүүдээр дүүрэг, хот, улс, олон улсад гаргасан амжилтын нэгдсэн цогц үзүүлэлтийг хангаж, тэтгэлэгт шалгарсан сурагчдадаа баяр хүргэе.
Мөн бидний баяр дээр МУГЖ Д.Жаргалсайхан, Young Mo’G хүрэлцэн ирж, ая дуугаа өргөн, амжилт хүслээ.
Та бүхэндээ эрдэм мэдлэг, эрч хүч, хүсэл тэмүүлэл, цог золбоо гэрэлтэж явахын ерөөл өргөе.

Сэтгэгдэл үлдээх