Scroll Top
%d0%bd%d1%8d%d0%bc%d1%8d%d0%bb%d1%82-%d1%8d%d0%bb%d1%81%d1%8d%d0%bb%d1%82%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%88%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd-%d0%b4%d2%af%d0%bd-%d0%b3%d0%b0%d1%80%d0%bb%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА

2023-2024  оны хичээлийн жилд манай сургууль VIII ба IX ангиудад нэмэлт элсэлт зарласан билээ. 2023.08.22-ы өдөр математик, монгол хэл, англи хэл гэсэн 3 хичээлээр шалгалт авч, өнөөдөр буюу 2023.08.24-ий өдөр шалгалтын хариу гарлаа. 3 хичээлийн дундаж оноо гүйцэтгэлийн хувь  60% байсан ч шалгалт өгсөн сурагчдаас цөөн хүүхэд 60% ба түүнээс дээш авсан тул манай сургуулийг сонгон элсэн суралцах хүсэлтийг харгалзан үзэж, VIII ангийн босго оноог 43%,  IX ангийн босго оноог 57% болгож нэмэлт элсэлтийн шалгалтын хариуг гаргалаа. Шалгалтад тэнцсэн сурагчдад бүртгэлтэй имэйл хаяг руу дэлгэрэнгүй мэдээллийг илгээсэн. Хэрэв тэнцсэн сурагчдаас заасан хугацаанд бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд хүлээлгийн сурагчдыг дарааллын дагуу элсэн суралцах эрх үүссэн тухай имэйл очно. 

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБА

8

9


Previous image
Next image

Сэтгэгдэл үлдээх