Scroll Top
golden-mouse-2023-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d0%bd%d0%b0%d0%b0%d0%b4%d0%bc%d1%8b%d0%bd-%d1%86%d0%be%d0%bc%d1%8b%d0%bd-%d1%8d%d0%b7%d1%8d%d0%b4-%d0%b1%d0%be%d0%bb%d0%bb%d0%be
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“GOLDEN MOUSE”-2023 УЛСЫН НААДМЫН ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО.


2023.05.04-2023.05.07-ы өдрүүдэд “GOLDEN MOUSE”-2023 ирээдүйн нүүдэл графикийн улсын наадам зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа. Энэхүү наадамд өдөр тутмын амьдралд шинээр гарч буй технологийн давуу талыг тусгасан эдлэхүүн, хувцас, орон зай болон мэдээллийн технологид тохирсон хэлбэрийг бий болгон зохиох, интерьер болон график дизайн, визуал коммуникацийн шинэлэг шийдэлтэй бүтээлийн шалгаруулалтад манай сургуулийн График дизайны дугуйлангийн сурагчид “АМРАЛТЫН БААЗЫН ИНТЕРЬЕР ДИЗАЙНЫ” бүтээлээрээ оролцож, ур ухаан, авьяас чавдар, уран сэтгэмжээрээ бусдыгаа манлайлан, багаараа “Тэргүүн байр”, шилжин явах цомын эзэд боллоо.
Мөн 12а ангийн сурагч Б.Оюут-Од ШУТИС-д суралцах “ЭРХИЙН БИЧИГ”-ээр шагнууллаа.
Улсын наадамд шавь нараа амжилттай бэлтгэж оролцуулсан график дизайны багш Д.Даваанямдаа болон оюунлаг сурагчдадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх