Scroll Top
БЗД 18-р хороо, УБ хот Монгол улс

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОРТ 3 ХОНОГ АМАРНА.

340878867_3344035332568020_8564248743599131114_n
Ковид цар тахлын улмаас болж хүүхдүүд маань сүүлийн хэдэн жил хүүхдийн зусланд амарч чадаагүй билээ. Харин энэ хичээлийн жилд Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолбор 45 жилийн ойгоо угтан их засвар хийж, амрагч хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болсныг дуулгахад таатай байна. Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолборын ѳвлийн байрны их засвар хийгдсэний хамгийн эхний ээлж буюу 2023.05.01-2023.05.04-ий өдрүүдэд манай сургуулийн VIII-XI ангийн сурагчид анги хамт олноороо 3 хоног амрахаар боллоо.
Амрагч хүүхдүүд цагаан хорхой, шээсний шинжилгээг харьяа дүүргийн эмнэлэг болон хувийн лабораториудад өгч болно. Шинжилгээний хариуг анги удирдсан багшдаа өгнө.
3 хоногийн амралтын төлбөр 157.000 төгрөгийг Худалдаа Хѳгжлийн Банкны 457077380 Оюунлаг сургууль дансанд, Гүйлгээний утга анги, овог, нэр, сурагчийн ID бичиж шилжүүлнэ.
ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБА

Leave a comment