Scroll Top
%d1%83%d1%80%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d0%b0%d0%b0%d0%b4%d0%b0%d0%bc-2023-2
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“УРЛАГИЙН НААДАМ”-2023


Үндэсний өв соёл, уламжлалаа таниулах, сурталчлах, хадгалан үлдэх, суралцагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилго дор II-III анги, IV-VI анги, VII-IX анги, X-XII ангийн хооронд 6 төрлөөр зохион байгуулагдсан “Урлагийн наадам-2023″ БЗД-ийн Соёлын ордон “Жанжин клуб”-д амжилттай боллоо.
Энэхүү наадмын шүүгчээр МУАЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Л.Чаминчулуун, БЗД-ийн Соёлын ордон “Жанжин клуб”-ийн ерөнхий менежер, МУСТА Ба.Цэцэгмаа, МУСТА, дуучин Г.Батсүх нар ажиллаж, шилдгүүдийг тодрууллаа.
Энэ удаагийн урлагийн наадмын гол зорилго нь сурагчид өөрийгөө илэрхийлэх чадамжаа сайжруулах, сэтгэл хөдлөлөө удирдах, мэдрэмжээ сайжруулахад чиглэсэн байв.
Та бүхэндээ II-III ангийн “ШИЛДЭГ ҮЗҮҮЛБЭР”-үүдийг танилцуулж байна.
Гоцлол дууны төрөлд: Г.Анужин багштай 3в анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Хамтлаг бүжгийн төрөлд: Э.Осоржамаа багштай 3а анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Хөгжмийн үзүүлбэрийн төрөлд: Ц.Буянт багштай 2а анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Найрал дууны төрөлд: Д.Цэвэлмаа багштай 3г анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Чөлөөт сэтгэлгээний төрөлд: Ч.Дарьзав багштай 2в анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Үндэсний үзүүлбэрийн төрөлд: Г.Золзаяа багштай 3б анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
“Авьяаслаг сурагч” хүрэл медалийн эзнээр 2г ангийн сурагч Т.Даваамандах нар шалгарлаа.
II-III ангийн ангилалд 6 төрлийн нийлбэр оноогоор дараах ангиуд шалгарлаа.
У.Энхжаргал багштай 2б анги: “Тэргүүн байр”, цом, өргөмжлөл
Э.Осоржамаа багштай 3а анги: “Дэд байр”, цом, өргөмжлөл
Г.Золзаяа багштай 3б анги: “Гутгаар байр”, цом, өргөмжлөл
IV-VI ангийн “ШИЛДЭГ ҮЗҮҮЛБЭР”-үүдийг танилцуулж байна.
Гоцлол дууны төрөлд: Ж.Хандармаа, Т.Бат-Эрдэнэ багштай 6а анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Хамтлаг бүжгийн төрөлд: Х.Энхтуул багштай 4г анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Хөгжмийн үзүүлбэрийн төрөлд: Г.Ганжаргал 5г анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Найрал дууны төрөлд: С.Ариунтуяа багштай 4в анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Чөлөөт сэтгэлгээний төрөлд: А.Дашжаргал, Б.Эрдэнэцэцэг багштай 6г анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Үндэсний үзүүлбэрийн төрөлд: Т.Өлзийжаргал багштай 5б анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
“Авьяаслаг сурагч” хүрэл медалийн эзнээр 5б ангийн сурагч Т.Түвшин-Амгалан боллоо.
IV-VI ангийн ангилалд 6 төрлийн нийлбэр оноогоор дараах ангиуд шалгарлаа.
Х.Энхтуул багштай 4г анги: “Тэргүүн байр”, цом, өргөмжлөл
Г.Ганжаргал багштай 5г анги: “Дэд байр”, цом, өргөмжлөл
Э.Маралмаа багштай 5а анги: “Гутгаар байр”, цом, өргөмжлөл
VII-IX ангийн “ШИЛДЭГ ҮЗҮҮЛБЭР”-үүдийг танилцуулж байна.
Гоцлол дууны төрөлд: Ж.Мягмарсүрэн багштай 7б анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Хамтлаг бүжгийн төрөлд: Э.Дэлгэрцэцэг багштай 8б анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Хөгжмийн үзүүлбэрийн төрөлд: Э.Батжаргал багштай 7в анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Найрал дууны төрөлд: О.Дашням багштай 7г анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Чөлөөт сэтгэлгээний төрөлд: Ж.Пагам багштай 9а анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Үндэсний үзүүлбэрийн төрөлд: О.Дашням багштай 7г анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
“Авьяаслаг сурагч” мөнгөн медалийн эзнээр 8г ангийн сурагч Б.Баярхүү тодорлоо.
VII-IX ангийн ангилалд 6 төрлийн нийлбэр оноогоор дараах ангиуд шалгарлаа.
Ж.Пагам багштай 9а анги: “Тэргүүн байр”, шилжин явах цом, өргөмжлөл
Э.Батжаргал багштай 7в анги: “Дэд байр”, шилжин явах цом, өргөмжлөл
Ж.Мягмарсүрэн багштай 7б анги: “Дэд байр”, шилжин явах цом, өргөмжлөл
Э.Дэлгэрцэцэг багштай 8б анги: “Гутгаар байр”, шилжин явах цом, өргөмжлөл
X-XII ангийн “ШИЛДЭГ ҮЗҮҮЛБЭР”-үүдийг танилцуулж байна.
Гоцлол дууны төрөлд: Б.Сэрдамба багштай 11а анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Хамтлаг бүжгийн төрөлд: Н.Алтанчимэг багштай 12а анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Хөгжмийн үзүүлбэрийн төрөлд: Р.Асхар багштай 12б анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Найрал дууны төрөлд: Н.Уранбилэг багштай 10б анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Чөлөөт сэтгэлгээний төрөлд: Ц.Даваахүү багштай 11в анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
Үндэсний үзүүлбэрийн төрөлд: Б.Содном багштай 12в анги “Шилдэг үзүүлбэр” цом, өргөмжлөл
“Авьяаслаг сурагч” алтан медалийн эзнээр 12а ангийн сурагч Т.Оргил нар шалгарлаа.
X-XII ангийн ангилалд 6 төрлийн нийлбэр оноогоор дараах ангиуд шалгарлаа.
Б.Сэрдамба багштай 11а анги: “Тэргүүн байр”, шилжин явах цом, өргөмжлөл
Н.Алтанчимэг багштай 12а анги: “Дэд байр”, шилжин явах цом, өргөмжлөл
Ц.Даваахүү багштай 11в анги: “Гутгаар байр”, шилжин явах цом, өргөмжлөл
Авьяас чадвараа нээн хөгжүүлж, өөртөө итгэлтэй, идэвх санаачилгатай, анги хамт олноороо нэгдэн нягтарч, гайхалтай сайхан тоглолтыг үзүүлсэн сурагчдадаа, бидний зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагааг уухайлан дэмждэг асран хамгаалагчдадаа, энэхүү наадмыг зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулсан “Оюунлаг” сургуулийн сургалтын албаны баг бүрэлдэхүүн болон багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх