Scroll Top
%d0%be%d0%bd%d1%8c%d1%81%d0%be%d0%bd-%d1%88%d0%b0%d1%82%d0%b0%d1%80-2023-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd%d0%b4-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d0%b0%d0%b9
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ОНЬСОН ШАТАР”-2023 ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Оюун Ухааны Олон Улсын музейн харьяа “Оюуны оньс” сургуулийн нэрэмжит “Оньсон шатар”-2023 шатрын тэмцээн нийслэлийн төрийн бус өмчийн сургуулиудын дунд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 15 сургуулийн 150 гаруй сурагчид оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс манай сургуулийн шатрын дугуйлангийн сурагчид амжилттай оролцлоо. Шилдгүүдээ танилцуулбал:
8-9 насны ангилалд:
3в ангийн сурагч Ө.Цэцэйхэн “Тэргүүн байр”, алтан медаль
3а ангийн сурагч З.Эхбилэг “Тэргүүн байр”, алтан медаль
3б ангийн сурагч С.Номингоо “Дэд байр”, мөнгөн медаль
12-13 насны ангилалд:
4а ангийн сурагч Ч.Батхаан V байр
14-15 насны ангилалд:
8в ангийн сурагч Ц.Цэлмэг “Тэргүүн байр”, алтан медаль
8г ангийн сурагч А.Эрхэс “Тэргүүн байр”, алтан медаль тус тус хүртлээ.
Шавь нараа амжилттай бэлтгэж оролцуулсан шатрын дугуйлангийн Ё.Эрдэнэбат багшдаа болон оюун ухаанаа сорин өрсөлдөж, амжилт гаргасан сурагчдадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх