Scroll Top
%d0%b1%d1%8d%d0%bb%d1%82%d0%b3%d1%8d%d0%bb-%d0%b1%d2%af%d0%bb%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d0%bb%d1%81%d1%8d%d0%bb%d1%82%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%82%d0%b0%d0%bd%d0%b8%d0%bb%d1%86%d0%b0%d1%85-%d1%85
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

БЭЛТГЭЛ БҮЛГИЙН ЭЛСЭЛТИЙН ТАНИЛЦАХ ХИЧЭЭЛ, УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Оюунлаг сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн 1-р ангид элсэн суралцах сурагчдын бэлтгэл бүлэгт хамрагдах хүсэлт гаргаж бүртгүүлсэн нийт 1073 хүүхдэд зориулсан “Танилцах хичээл”, асран хамгаалагчдын “Уулзалт ярилцлага” 2023.03.25-2023.03.29-ий хооронд 5 ѳдрийн туршид амжилттай зохион байгуулагдлаа.
Эрч хүч, инээд хөөр цалгисан хүүхэд багачууд маань 90 минут танилцах хичээлдээ сууж, багш нартайгаа танилцаж, хичээлдээ идэвхтэй сайн оролцлоо.
Бидний ажлыг хүндэтгэн, зорьж ирсэн хүүхдүүддээ, асран хамгаалагчдадаа баярласан талархсанаа илэрхийлье.
1. “Танилцах хичээл”-д хамрагдсан сурагчдаас 4 бүлэгт нийт 128 сурагч, хүлээлгийн жагсаалтын 30 сурагч сонгогдож, элсэх эрхийн цахим шуудан болон хүлээлгийн жагсаалтын мэдээлэл илгээгдэнэ.
1. Элсэн суралцах эрхээ авсан сурагчдын асран хамгаалагчийн цахим шууданд Оюунлаг сургуулийн сургалтын албатай уулзах цаг болон, бүрдүүлэх материалын жагсаалт очно. /Сургалтын албатай уулзах цагт ирээгүй тохиолдолд нѳхѳж бүртгэх боломжгүй/
1. Хэрэв танд хүлээлгийн жагсаалтын мэдээлэл очсон бол эхний сонгогдсон 128 сурагчаас элсэлтийн хугацаанд ирж бүртгүүлээгүй хүүхдийн оронд элсэх эрхийн цахим шуудан жагсаалтын дугаарын дагуу очно.
1. Элсэх эрхийн цахим шууданг ѳѳр хүүхдэд шилжүүлэх боломжгүй. Зѳвхѳн программд бүртгэлтэй нэр, регистрийн дугаартай хүүхдийг бүртгэнэ.
ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБА

Сэтгэгдэл үлдээх