Scroll Top
%d0%b1%d1%8f%d1%86%d1%85%d0%b0%d0%bd-%d0%b7%d1%83%d1%80%d0%b0%d0%b0%d1%87%d0%b4%d1%8b%d0%bd-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd-%d0%b1%d1%83%d1%83%d1%85%d0%b8%d0%b0-%d1%82%d0%b0%d1%81
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

БЯЦХАН ЗУРААЧДЫН АМЖИЛТЫН БУУХИА ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛСЭЭР…

“Хүүхдийн ертөнц” гар зургийн 56 дахь удаагийн улсын уралдаан жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж, зохион байгуулалтын өндөр түвшинд явагдлаа. Сурагчдын зурах чадвар болон өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилго дор зохион явуулсан сайхан уралдаан болов. Тус уралдаанд нийслэл болон орон нутгийн 800 авьяаслаг сурагчид оролцсоноос манай сургуулийн  “Оюунлаг бийр” дугуйлангийн бяцхан зураач сурагчид өнгө будгийн зохицлыг гайхалтайгаар үзүүлж, бахдам сайхан амжилтыг гаргалаа. Оролцсон олимпиад, уралдаан, тэмцээндээ ямагт ганзага дүүрэн ирдэг та нараараа бид үргэлж бахархдаг шүү.

Дугуйлангийн багш Б.Сандуй болон бяцхан зураач сурагчдадаа халуун баяр хүргэе.

3в ангийн сурагч Содсэцэн “Хоньчин” бүтээлээр “Гутгаар байр”

5б ангийн Г.Мишээл “Солонгот бүжиг-Наурызын баяр” бүтэлээр “Тусгай байр”

 

2019.02.23-2019.02.24-ний өдрүүдэд “Эрдэм төгс” сургуулийн нэрэмжит нийслэлийн ЕБС-ийн дунд зохион явуулсан гар зургийн олимпиадад 88 сургуулийн 830 гаруй сурагчид авьяас билиг, мэдрэмж сэтгэлгээ, өөрийн дотоод ертөнцөө өнгө будгаар зохиомжлон дүрсэлж өрсөлдсөнөөс манай сургуулийн “Оюунлаг бийр” дугуйлангийн сурагчид 19 багц медалийн эзэд боллоо.

Хүүхэд бүрийг хөгжүүлж буй дугуйлангийн багш Б.Сандуй болон сурагчдадаа халуун баяр хүргэе.

1г ангийн сурагч Сэцэн-Агь: “Тэргүүн байр”, алтан медаль

3г ангийн сурагч Энэрэл:  “Тэргүүн байр”, алтан медаль

4а ангийн сурагч Мөнх-Очир: “Тэргүүн байр”, алтан медаль

5в ангийн сурагч Амархүү: “Тэргүүн байр”, алтан медаль

 

2г ангийн сурагч Ариунтуул: “Дэд байр”, мөнгөн медаль

3в ангийн сурагч Маргад: “Дэд байр”, мөнгөн медаль

4б ангийн сурагч Энхмаа: “Дэд байр”, мөнгөн медаль

5в ангийн сурагч Батцэцэг: “Дэд байр”, мөнгөн медаль

7а ангийн сурагч Б.Есүй: “Дэд байр”, мөнгөн медаль

9а ангийн сурагч Будсүрэн: “Дэд байр”, мөнгөн медаль

 

1б ангийн сурагч Д.Анхилуун: “Гутгаар байр”, хүрэл медаль

2г ангийн сурагч Төгөлдөр: “Гутгаар байр”, хүрэл медаль

2г ангийн сурагч Насанханд: “Гутгаар байр”, хүрэл медаль

3в ангийн сурагч Содсэцэн: “Гутгаар байр”, хүрэл медаль

3в ангийн сурагч Мишээл: “Гутгаар байр”, хүрэл медаль

4б ангийн сурагч Мандах-Эрдэнэ: “Гутгаар байр”, хүрэл медаль

6а ангийн сурагч Номуунаа: “Гутгаар байр”, хүрэл медаль

 

1г ангийн сурагч Гэрэлмаа: “Гутгаар байр”, хүрэл медаль

3б ангийн сурагч Одсайхан: “Гутгаар байр”, хүрэл медаль

 

Мөн “Ухаалаг төгөлдөр хуур” хөгжмийн сургалтаас зохион явуулсан гар зургийн уралдаанд 1г ангийн сурагч Гэрэлмаагийн бүтээл тус уралдааны “ХАМГИЙН СОР БҮТЭЭЛ” номинаци хүртлээ.

Сэтгэгдэл үлдээх