Scroll Top
2018-2019-%d0%be%d0%bd%d1%8b-%d0%b2%d0%be%d0%bb%d0%b5%d0%b9%d0%b1%d0%be%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0-%d1%88%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0%d1%80%d1%83%d1%83%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

2018-2019 оны волейболын аварга шалгаруулах тэмцээн

2018-2019 оны хичээлийн жилийн сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд сурагчид маань хурд, хүч, авхаалж самбаа, техник ур чадвараараа нэг өдрийн турш өрсөлдөж тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 6-12дугаар ангийн эрэгтэй эмэгтэй 200 орчим сурагчид оролцов. Сурагчиддад волейболын спортыг түгээн дэлгэрүүлэх, анги хамт олныг нэгтгэх, техник ур чадварыг сайжруулах зорилго дор дунд болон ахлах анги гэсэн хоёр ангилалд зохион байгуулагдан ангиуд өрсөлдлөө.

Дунд анги (6-8 анги)

1-р байр Содном багштай 8в анги

2-р байр Цэрэнчунт багштай 8б анги

3-р байр Даваахүү багштай 7в анги

Эрэгтэй шилдэг тоглогчоор 8б ангийн сурагч Амартайван

Эмэгтэй шилдэг тоглогчоор 8в ангийн сурагч Номин  нар тус тус шилдэгээр шалгарсан юм.

Ахлах анги эрэгтэй (9-12 анги)

1-р байр П. Цэнгэл багштай 12а анги

2-р байр Оюун-Эрдэнэ багштай 10а анги

3-р байр Сувддарь багштай 9в анги

Эрэгтэй шилдэг тоглогчоор 12а ангийн сурагч Оргил

Ахлах анги эмэгтэй (9-12 анги)

1-р байр П. Цэнгэл багштай 12а анги

2-р байр Уугантуяа багштай 9б анги

3-р байр Оюун-Эрдэнэ багштай 10а анги

Эмэгтэй шилдэг тоглогчоор 9б ангийн сурагч Цогзолмаа шалгарсан.

Ийнхүү дээрх ангиуд медальт байранд шалгарсанаар Оюунлаг сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн волейболын спортын шилдэг анги болон шилдэг сурагчид тодорлоо. Нийт сурагчиддаа спортын өндөрөөс өндөр амжилтыг хүсэе.

Сэтгэгдэл үлдээх