Scroll Top
%d1%85%d3%a9%d3%a9%d1%81%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80-2023-%d0%b1%d0%be%d0%bb%d0%bb%d0%be%d0%be
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ХӨӨСНИЙ БАЯР”-2023 БОЛЛОО.

 “Оюунлаг”  сургуулийн математикийн тэнхимээс санаачлан ажил хөдөлмөрийн үр шимийг мэдрэх, бусдын хийсэн бүтээснийг хүндэтгэхэд эерэг нөлөө үзүүлэх зорилго дор “Хөөсний баяр”-2023  үйл ажиллагааг  IV-XII ангийн сурагчдын дунд амжилттай  зохион байгууллаа.  

VIII-IX ангийн сурагчид сургуулийн 2-р байранд, IV-VI, X-XII ангийн сурагчид анги удирдсан багш болон хариуцсан мэргэжлийн багш нар сургуулийн 1-р байранд 14:40-16:30 цагийн хооронд анги болон сургуулийн дотор  орчныг сайтар цэвэрлэж цэмбийлгэлээ.

“Олны хүч, оломгүй далай” гэдэгчлэн  хүүхэд бүр энэ өдөр идэвх санаачилгатай оролцож байгаа нь сайхан байлаа. Сурагчид маань бусдын хийж бүтээсэн,  цэвэрлэсэн бүхнийг хүндэтгэх, ажил хөдөлмөрмийн үнэ цэнийг ойлгож ухаарсан нь дамжиггүй ээ. Энэ  сайхан үйл ажиллагааг санаачлан зохион явуулсан математикийн тэнхимийн багш нартаа, цэвэрлэж цэмбийлгэсэн сурагчдадаа, багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх