2023.02.11-ий өдөр зохиогдсон “Нийгмийн ухаан”-ы хичээлийн дүүргийн олимпиадад манай сургуулийн сурагчид амжилттай оролцлоо. Тус олимпиадад 9 дүгээр ангийн ангилалд 178 сурагч, 12-р ангийн ангилалд 194 сурагч оролцсоноос манай сургуулийн сурагчид амжилттай оролцлоо. Танилцуулбал:
9а ангийн сурагч Энхбилгүүн хүрэл медаль, нийслэлийн олимпиадад оролцох эрх
9б ангийн сурагч Төгөлдөр шагналт байр, нийслэлийн олимпиадад оролцох эрх
9в ангийн сурагч Сувд шагналт байр , нийслэлийн олимпиадад оролцох эрх
12 дугаар ангийн ангилалд:
12а ангийн сурагч Г.Төгөлдөр шагналт байр, нийслэлд оролцох эрх
12б ангийн сурагч У.Мөнх-Эрдэнэ шагналт байр, нийслэлд оролцох эрхтэй боллоо. Олимпиадад амжилттай оролцсон сурагчдадаа болон бэлтгэсэн багш Ц.Давааахүү, Д.Цэрэнжамц нартаа баяр хүргэе.