Scroll Top
БЗД 18-р хороо, УБ хот Монгол улс

“ONE PIECE”-ИЙН ЭРЭЛД УРАЛДААНТ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

MicrosoftTeams-image
2023.02.09-өдөр “One piece”ийн эрэлд математикийн уралдаант тэмцээнийг математикийн тэнхим, СӨУЗ-өөс зохион
явууллаа. Сурагчдын математик сэтгэлгээг олон талаас нь хөгжүүлэх, хурдтай, цэгцтэй зөв сэтгэж, багаар болон бие даан
ажиллах чадварыг хөгжүүлэх зорилго дор алгебр, тоо тоолол, геометр, магадлал статистик, сэтгэх чадвар гэсэн агуулгын
хүрээнд VI-XI ангийн сурагчдын дунд зохион явуулж, шилдгүүдээ тодрууллаа.
“One piece”ийн эрэлд математикийн уралдаант тэмцээний 6-11-р ангийн шилдгүүдээ танилцуулбал:
VI ангийн төрөлд:: Б.Уугантуяа багштай 6б анги “Тэргүүн байр”
VII ангийн төрөл: Ж.Мягмарсүрэн багштай 7б анги “Тэргүүн байр”
VIII ангийн төрөлд: Г.Энхболор багштай 8г анги “Тэргүүн байр”
IX ангийн төрөлд: Ж.Пагам багштай 9а анги “Тэргүүн байр”
X ангийн төрөлд: Н.Уранбилэг багштай багштай 10б анги “Тэргүүн байр”
XI ангийн төрөлд: Ж.Цагаанчулуун багштай 11б анги тус тус шилдэг ангиар шалгарлаа.
Анги хамт олноороо нэгдэн нягтарч, амжилттай оролцсон сурагчдадаа болон тэмцээнийг санаачлан зохион явуулсан
математикийн тэнхимийн багш нартаа, СӨУЗ-ийн сурагчдадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.

Leave a comment