Scroll Top
%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82-%d0%b3%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0%d1%81%d0%b0%d0%bd-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b4%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0-%d1%85%d0%b0%d0%bb%d1%83%d1%83%d0%bd-%d0%b1
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.

2023.01.06-ы өдөр зохиогдсон Монгол Улсын Гавьяат Багш Г.Баасанжавын нэрэмжит физикийн “ИХ СОРИЛ-XXIII” олимпиадын VIII ангийн ангилалд 92 сурагч оролцсоноос 8б ангийн сурагч М.Мөнхтулга “Гутгаар байр”, хүрэл медаль хүртлээ.
2023.01.21-2023.01.24-ий өдрүүдэд Монголын волейболын залуучуудын холбооноос зохион явуулсан U21 аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 21 багийн 248 тоглогчид хурд хүч, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс манай сургуулийн 11в ангийн сурагч Г.Мягмарханд “ШИЛДЭГ ДАВУУЛАГЧ”-аар шалгарлаа.
2023.01.26-2023.01.29-ий өдрүүдэд зохион зохион байгуулагдсан сонирхогчдын Д зэрэглэлийн аварга шалгаруулах тэмцээнд 11б ангийн сурагч Б.Цэсодширав Ноён багаас оролцож, “Тэргүүн байр”, алтан медалийн эзэн боллоо.
2023.01.27-2023.01.29-ий өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан Монгол улсын насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий 4х100 өврөөр даллалт, 4х50 холимог сэлэлтийн буухиа төрөлд 10в ангийн сурагч Б.Эгшиглэн багаараа оролцож, хүрэл медалийн болзол хангалаа.
2023.01.27-2023.01.29-ий өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан Монгол улсын насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д нийт 2 зэргээс дээш зэрэгтэй 137 тамирчин оролцсоноос 11в ангийн сурагч Г.Тэнгис нь 9 төрөлд оролцож, үүний 5 төрөлд нь “Шилдэг 5”-д шалгарч, 200 метрийн дельфин сэлэлтээр “Гутгаар байр”, хүрэл медаль хүртлээ.
2023.02.01-2023.02.05-ы өдөр зохиогдсон волейболын ”Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-д орон нутаг болон хотын 650 гаруй тамирчид оролцсоноос 11в ангийн сурагч Г.Мягмарханд “Залуу Монгол” багийнхаа ахлагчаар оролцож, “Гутгаар байр”, хүрэл медаль, “ШИЛДЭГ ХААГЧ”-ийн шагналыг тус тус хүртсэн байна.
Амжилт гаргасан сурагчдадаа болон бэлтгэсэн багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.

328337641_1283751102485915_6892424172802077398_n
328580280_1247297059557158_3030301273077408778_n
329129314_1185519578791456_940466725895398885_n
329247620_730210231954551_1501983027282545004_n
329266965_859533988658536_5777475472092325554_n
329626841_554254826732518_5446001920107663868_n
329637450_893146925219305_2092831746221762047_n
329642142_714800520369866_4246649219223660398_n
329682937_5800395876732816_3957194338678821457_n

Previous
Next

Сэтгэгдэл үлдээх