Scroll Top
%d1%8d%d1%86%d1%8d%d0%b3-%d1%8d%d1%85-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%bd%d0%b0%d1%80%d1%8b%d0%bd-%d0%b2%d0%be%d0%bb%d0%b5%d0%b9%d0%b1%d0%be%d0%bb-%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d3%a9%d1%85
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРЫН “ВОЛЕЙБОЛ”-ИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Анги удирсан багш, эцэг эх, сургуулийн хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилго дор жил бүр уламжлал болгон зохион явуулдаг эцэг эх, багш нарын “Волейбол”-ийн нөхөрсөг тэмцээн 2022.11.05-2022.11.06-ы өдрүүдэд I-XII ангийн 44 баг, багш нарын 2 багийн 300 гаруй тамирчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Оюунлаг сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан тэмцээнийг нээн үг хэлж, аеробикийн дугуйлангийн авьяаслаг хүүхдүүд хөгжөөн дэмжигчдийн бүжгээ бүжиглэлээ. Хүүхдийнхээ төлөө нэг баг хамт олон болж, ойлголцож, хамтарч, нэгдэн нягтарч хөгжөөн дэмжигчдийн нижигнэсэн алга ташилт дор хурд хүч, авхаалж самбаагаа сорин хоёр өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. 
46 багийн 300 гаруй тамирчид өрсөлдсөнөөс нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдэж, тоглолтын техник ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олон болон шилдэг тоглогчдыг танилцуулж байна. 
Г.Золзаяа багштай 3б анги: Тэргүүн байр, шилжин явах цом
Б.Ариунзул багштай 1б анги: Дэд байр, шилжин явах цом
Э.Маралмаа багштай  5а анги: Гутгаар байр, шилжин явах цом 
Шилдэг эмэгтэй тоглогчоор 2б ангийн сурагч Сод-Оюуны ээж Ц.Оюундэлгэр
Шилдэг эрэгтэй тоглогчоор 3б ангийн сурагч Цэрэнпунцагийн аав Т.Өсөх-Ирээдүй нар тус тус шалгарлаа. 
Цаг зав гарган хүрэлцэн ирсэн эцэг эх та бүхэндээ болон тэмцээнийг зохион байгуулалтын өндөр түвшинд зохион явуулсан багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье. 

1
2
3
4
6
7
8
9
10
11
12

Previous
Next

Сэтгэгдэл үлдээх