Scroll Top
БЗД 18-р хороо, УБ хот Монгол улс

Монголын багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

OYUNLAG-NEWS-1-300x207

Монголын багш нарын баярыг тус сургуулийн багш сурагчид өргөн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Сурагчид маань  багшийн нэг өдрийн сургалт хүмүүжлийн ажлыг удирдан явуулж, багш нартаа тансаг сайхан мэндчилгээнүүдийг ил захидал хэлбэрээр өгч урам нэмсэн олон сайхан арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр математикийн багш Р.Чимгээ “Багшийн гавъяа” одонгоор шагнагдаж олон шавь нараа баярлууллаа. Мөн сургуулийн захиргааны эрхэлсэн ажилдаа өндөр амжилт үзүүлж байгаа зарим багш нарыг шагнаж урамшуулав.

  1. Багш Б.Ариунзул 1100000 үнэтэй notebook
  2. Багш Ш.Цэвэлмаа 1100000 үнэтэй notebook
  3. Багш Н.Уранбилэг 32”  LCD  телевизор
  4. Багш М.Болормаа 32”  LCD  телевизор
  5. Багш Ё.Эрдэнэцог 32”  LCD  телевизор

Бүх багш ажиллагсад ахмад багш нартаа Угалз хэвийн боовны иж бүрдлээр мялаалга өргөлөө.

Leave a comment