Scroll Top
%d1%82%d3%a9%d0%b3%d1%81%d3%a9%d0%b3%d1%87%d0%b8%d0%b4-%d0%bc%d0%b0%d0%b0%d0%bd%d1%8c-%d0%bc%d3%a9%d0%bd%d0%b3%d3%a9%d0%bd-%d1%85%d0%be%d0%bd%d1%85%d0%bd%d1%8b-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80%d0%b0%d0%b0-4
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ТӨГСӨГЧИД МААНЬ МӨНГӨН ХОНХНЫ БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ. 

Оюунлаг сургуулийг цалгиасан цагаан инээдтэй
Ангийн андуудын дурсамж цогцлоосон сүүлчийн хичээлтэй
Итгэл сэтгэлийг шингээсэн тэвэр дүүрэн цэцэгстэй
Ачит багш нарын сургамжийн үгэн хэлхээстэй
Дасаж ижилдсэн найзуудын баяр гунигийн санаашралтай
Жингэнэн дуугарах сүүлчийн хонхон дуутай энэ сайхан өдөр 12-р ангийн сурагчид маань баяраа тэмдэглэлээ.  

          Сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан багш маань оюунлаг мэдлэгийн гэрэлт мөнгөн шувуухай болсон эрхэм шавь нар минь оюуны алтан үүрнээсээ цойлон нисэж, орчлон дэлхийгээр олныг магнайлан дүүлэн хөөрч явахын бэлгэт ерөөлөөр ирээдүйн амьдралын тань сүүтэй дөрөөг мялаая хэмээн ерөөл өргөлөө. Мөн ачит багш нартаа хүндэтгэл үзүүлж, эцэг эхийн төлөөлөл багш нартаа болон хүүхдүүддээ баяр хүргэж, амжилт хүслээ. Баяр дээр маань баяр нэмж, Roockie, “Чоно” хамтлаг ирж, ая дуугаа өргөн барилаа. 11-р ангийн сурагчид маань ах эгч нартаа хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулж өгөв.  

2021-2022 оны хичээлийн жилийн шилдэг төгсөгчөөр: 

12а ангийн сурагч Б.Отгонбаяр 

12а ангийн сурагч Ц.Номин-Эрдэнэ 

12а ангийн сурагч С.Бат-Эрдэнэ 

12б ангийн сурагч Э.Тэргэл 

12б ангийн сурагч Г.Одбаяр 

12б ангийн сурагч Э.Энхсаран нар шалгарлаа 

Мөн энэ өдөр 12б ангийн сурагч А.Сумъяабазар сагсан “Спортын мастер” цол тэмдгээр шагнагдаж, баяр дээр баяр нэмлээ. 

 Түмний хүүхдийн төлөө эрдэм боловсрол олгох үйлсэд авьяас чадвар, ур ухаан бүхий л зүйлээ харамгүй зориулж яваа багш сурган хүмүүжүүлэгчдэдээ мөн, өөрсдийн үр хүүхдийн төлөө цаг үргэлж санаа тавин зүтгэж явдаг энд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд та бүхэндээ ч сурагч насны дурсамжит сайхан мөч болох Мөнгөн хонхны баярын халуун мэндчилгээг хамтатган хүргэе. 

Сэтгэгдэл үлдээх