滚动顶部
320051400_3218587498471771_8284768063272003562_n

Эрдмийн хишгээ харамгүй хайрласан багш нарын
Энхрий үрсээ урамшуулан дэмжсэн ээж аавуудын
Эрдэм номдоо шамдан суралцсан шавь нарын
Эгнэгт дурсах “Эрдмийн баяр-Шинэ жил ” маань 2022.12.17-ы өдөр болж өнгөрлөө.
Аав ээжийнхээ өврөөс салаагүй шахам зургаан настнууд цэцэрлэгийн тоглоомоо санан санан сурагч болж байсан цаг саяхан мэт. Харин тэд маань өнөөдөр ангидаа, сургуульдаа, найзууддаа, багшдаа үнэхээр дасчээ. Энэ өдөр тэд маань уншиж, бичиж, бодож, зурж, дуулж, хөгжимдөж сурснаа аав ээж, ах эгч, эмээ өвөө, ачит багш, найзууддаа танилцууллаа.
Богино хугацаанд уншиж бичих амаргүй давааг өөрсдийнхөө хичээл зүтгэлээр даван туулсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчдаараа бид бахархахгүй байхын аргагүй билээ. Хэдхэн сарын дотор эх хэлний авиа зүйтэй танилцаж, үеэр зөв шударга, утга төгөлдөр уншиж, зөв сайхан цэгцтэй, хичээнгүй сайхан бичиж, тоо бодлогын нэмэх хасах хэмжигдэхүүний анхан шатны ухаанд амжилттай сайн суралцсан гээд олон зүйлийг сурчээ. Цоглог хэмнэлтэй хөгжмийн аялгуу, дуу хуур, шүлэг найраглал гээд тансаг бүхнийг цогцлоосон тоглолтыг үзүүллээ.
Энэ арга хэмжээний хүрээнд I ангийн анги удирдсан багш нар хүүхэд нэг бүрээр “Бүтээлийн үзэсгэлэн”-г гаргалаа. Эх хэлээрээ уншиж, бичиж, зурж сурсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчид маань “Миний хүү , охин үнэхээрийн их зүйл сурчээ” гэсэн урмын үгээр мялаалгаж байлаа.
Мөн зургийн багш маань хүүхэд бүрийн зурсан зургаар үзэсгэлэн гаргалаа.
Энэхүү баярыг өндөр түвшинд зохион байгуулсан багш нартаа болон бид бүхний ажлыг үргэлж урмын цагаан сэтгэлээр дэмжин тусалж байдаг эцэг эхчүүддээ баярласан талархсанаа илэрхийлье.
ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

319718562_673487307777773_2876127686124407914_n
319823803_397328815900411_5365213297156048202_n
320164559_528226716013672_5907994348311368571_n
320537297_686571913121392_5391065325065807038_n
320051400_3218587498471771_8284768063272003562_n

Previous
Next

发表评论取消