Манай сургуулийн сурагчид өөрсдийн оюун ухаан, авьяас билиг, хурд хүчээ сорьсон цаг үеийн уралдаан тэмцээнүүдэд шилдгээ баталж, манлайлсаар байна. 2022.11.01-2022.12.13-ы өдрүүдэд зохион байгуулагдсан уралдаан, тэмцээний шилдгүүдээ танилцуулбал:
12а ангийн сурагч Т.Оргил 2022.11.05-2022.11.06-ы өдрүүдэд зохиогдсон СТА, БТА Л.Хүрэлбаатарын нэрэмжит “Дааганы уралдаан” өсвөрийн морин хуурчдын улсын уралдаанд “Шилдэг 8”-д шалгарсан.
5а ангийн сурагч Э.Баярбаатар 2022.11.01-ий өдөр зохиогдсон SEOUL CUP-2022 INTERNATIONAL OPEN CHILDREN TAEKWONDO CHAMPIONSHIPS тэмцээнээс “Дэд байр”, мөнгөн медаль, БНСУ-д болсон олон улсын онлайн тэмцээнд 45 орны 3100 тамирчин оролцсоноос бага насны А ангилалд пүмсей (тоот дасгал)-ын ганцаарчилсан төрөлд мөнгөн медель хүртсэн.
Мөн 2022.11.21-2022.11.22-ы өдрүүдэд зохиогдсон WORLD POLICE TAEKWONDO the 2022 online CHAMPIONSHIPS & INTERNATIONAL OPEN CHAMPIONSHIPS тэмцээнд БНСУ-ын Цагдаагийн Таеквондогийн Холбооны нэрэмжит олон улсын онлайн тэмцээнд 45 орны 3100 тамирчин оролцсоноос пүмсей (тоот дасгал)-ын бага насны А ангиллын ганцаарчилсан төрөлд “Тэргүүн байр”, алтан медаль, 2022.12.01-2022.12.02-ы өдөр болсон БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит “ЭЛЧИНГИЙН ЦОМ-2022” УБ хотод зохион байгуулагдсан таеквондогийн тэмцээнд МУ-ын нийт 29 клубийн 479 тамирчин оролцсоноос бага насны А ангиллын ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн. 2022.12.10 КЁНХИ-МОНГОЛИА КЛУБ-ийн нийт 149 тамирчин оролцсон бүсний шалгалтаас “2022 оны ШИЛДЭГ ТАМИРЧИН ЦОМ” хүртсэн амжилтууд гаргасан. МУ-ын спортын мастер цолтой тамирчин юм.
4в ангийн сурагч Г.Эрхэм 2022.11.26-2022.11.27-ы өдрүүдэд зохион байгуулагдсан ELP CUP 2022 (JIU JITSU CHAMPIONSHIP) тэмцээнд амжилттай оролцож, “Гутгаар байр”, хүрэл медаль хүртсэн.
7г ангийн сурагч Э.Тэмүүлэн 2022.11.01-ий өдөр SEOUL CUP-2022 INTERNATIONAL OPEN CHILDREN TAEKWONDO CHAMPIONSHIPS тэмцээн. БНСУ-д болсон олон улсын онлайн тэмцээнд 41 орны 2950 тамирчин оролцсон тэмцээнд бага насны А ангилалд пүмсей (тоот дасгал)-ын ганцаарчилсан төрөлд “Тэргүүн байр”, алтан медель, 2022.11.21-2022.11.22-ы өдөр БНСУ-д зохиогдсон WORLD POLICE TAEKWONDO the 2022 online CHAMPIONSHIPS & INTERNATIONAL OPEN CHAMPIONSHIPS тэмцээнд олон улсын онлайн тэмцээнд 45 орны 3100 тамирчин оролцсон тэмцээнд пүмсей (тоот дасгал)-ын өсвөр насны А ангиллын ганцаарчилсан төрөлд “Дэд байр”, мөнгөн медаль, 2022.12.10-ы өдөр КЁНХИ-МОНГОЛИА КЛУБ-ын нийт 149 тамирчин оролцсон бүсний шалгалтад I дангийн шалгалтаа амжилттай хамгаалсан. 2022.12.10-ы өдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос “МУ-ын СПОРТЫН МАСТЕР ЦОЛ” таеквондогийн төрөлд хүртсэн.
5в ангийн сурагч Б.Наранзул БНСУ-д зохиогдсон “Seoul cup 2022” олон улсын таеквондогийн тэмцээнд А ангилалд “Дэд байр”, мөнгөн медаль, 2022.12.01-2022.12.02-ы өдрүүдэд БНСУ-ын элчин сайдын нэрэмжит “Элчингийн цом” таеквондогийн тэмцээнд А хос ангилалд “Тэргүүн байр”, алтан медаль тус тус хүртлээ.
5в ангийн сурагч М.Тэмүүлэн 2022.12.03-2022.12.11-ий өдрүүдэд зохион байгуулагдсан “Mongolian Open 2022” Рубик шооны тэмцээнд насны ангиллаар 2х2 шооны төрөлд 100 гаруй тамирчнаас өөрийн авьяас билиг, хурд хүчээрээ бусдыгаа манлайлан “Дэд байр”, мөнгөн медаль , 3х3 шооны төрөлд “Гутгаар байр”, хүрэл медалийн эзэн боллоо.
5г ангийн сурагч Б.Номуун өдөр зохион байгуулагдсан WELLBEE тэмцээний уран сайхны гимнастик цагираг төрөлд “Тэргүүн байр”, алтан медаль, “AUTUMN CUP” уран сайхны тэмцээний ганцаарчилсан төрөлд “Тэргүүн байр”, алтан медаль, Халиун клубийн нэрэмжит тэмцээн “Гутгаар байр” эзэлсэн.
5г ангийн сурагч О.Гэрэлмаа англи хэлний академийн сурагчдын дунд 2022 оны 11 сард явуулсан “Би Монгол хүн” англи хэлээр илтгэл тавих тэмцээнд “Хамгийн сайн илтгэгч”-ээр шалгарсан.
1б ангийн сурагч Т.Түвшинтөр даамны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тэмцээнд оюун ухаан, авьяас билгээ сорин өрсөлдөж, III зэргийн болзол хангаж, үнэмлэхээ гардан авлаа.
Гончигсумлаа сангаас зарласан “ТӨСӨӨЛ” сэдвийн дор 2022.11.20-ы өдөр зохион байгуулагдсан тэтгэлэгт зургийн уралдаанд нийслэл болон орон нутгийн 450 орчим сурагчдын бүтээлээс манай сургуулийн 4г ангийн сурагч С.Самандбадраа, 9а ангийн сурагч А.Энхбилгүүний бүтээлүүд шалгарч, насны ангилалдаа “Дэд байр” эзэллээ.
Монголын цанын өсвөрийн шигшээ баг солонгосын шигшээ багийн тамирчидтай 10 хоногийн турш бэлтгэл хийсэн. Цаашид 10 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, олимп олон улсын тэмцээн уралдаанд бэлтгэх эхлэлийг тавьсан байна. Монгол улсаас 2 дасгалжуулагч, 2 тамирчин Солонгос улсыг зорьж бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлэх болсны нэг нь манай сургуулийн 7в ангийн сурагч Тунгалагсайхан юм.
“Хангай” дээд сургуулийн нэрэмжит ЕБС-ийн IX-XII ангийн сурагчдын дунд “Save the nature” сэдэвт Англи хэл дээрх эсээ бичлэгийн уралдаанд Нийслэлийн ЕБС-ийн 168 сурагч оролцсоноос манай сургуулийн 9в ангийн сурагч Өсөхжаргал, 10б ангийн сурагч Маралмаа, 11в ангийн Цэлмэг нар I шатны шалгаруулалтад тэнцэж, өнөөдөр буюу 2022.12.16-ы өдөр II шатны англи хэл дээр илтгэл тавих шалгаруулалтад тус бүр “Тэргүүн байр” эзэллээ.
Previous
Next