滚动顶部
1-%d1%80-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%bb%d0%b8-%d1%85%d1%8d%d0%bb%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d0%b0%d0%b9-%d0%b1
最近添加的新闻
最热门新闻

1-Р АНГИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАЯР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2024.05.30-ны өдөр I ангийн бяцхан сурагчид маань англи хэлний хичээлээр сурсан мэдсэнээ эцэг эх, асран хамгаалагч, ах эгч, багш, үе тэнгийн найзууддаа танилцуулан баяраа тэмдэглэн, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Бяцхан сурагчид маань баяртаа зориулж хайртай хүүхэлдэйн баатруудтайгаа хамт өөртөө итгэлтэйгээр сурсан дуу, цээжилсэн шүлгээ уншиж, авьяас чадвар, эрдэм мэдлэгээ тайлагналаа.
Мөн хүүхдүүд маань энэ хичээлийн жилд “Pearson” ОУ-ын хөтөлбөрийн English Code Starter Level-г амжилттай суралцаж олон улсад хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрөгдөх батламжаа гардан авлаа.
Бидний баярт хүрэлцэн ирсэн асран хамгаалагч та бүхэндээ болон баярыг амжилттай зохион явуулсан багш нартаа халуун баяр хүргэж, аз жаргал, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

发表评论