滚动顶部
蒙古乌布市BZD 18区

СУРАГЧДЫН ШИНЭ ЖИЛИЙН БАЯР 2022-2023

320709216_917307216095353_2988019493256811057_n
Айсуй цагийн алтан хором
Анхны хуудсаа дэлгэн мишээж
Өвлийн өвгөн цасан охидтой
Үлгэрийн шинэ жил айлчлан ирлээ.
Өнөөдөр “Оюунлаг” сургуулийн хүүхэд багачууд “Шинэ жилийн баяр”-аа дуу хуураа уянгалуулсан, цоглог хөгжмийн аянд тансаг сайхан бүжгээ бүжиглэж инээд хөөрөөр цалгисан, нэгэн сайхан баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.
Зүүдэндээ сарнай дэлгэртэл инээ
Зүрхэндээ нар мандтал инээ
Сэтгэлдээ ухаан тэлтэл инээ
Сайхан инээд бүхнээрээ
Ертөнцийг гийгүүлж байгаарай
Баяр маань бүжгийн дугуйлангийн сурагчдын бүжиг, уянгат сайхан дуу хуур, амьд хөгжмийн хамтлагийн хөгжөөн баясгасан дуу, 12-р ангийн сурагчдын мэндчилгээ, авьяаслаг багш нарын бүжгийн үзүүлбэр, өвлийн өвгөн аав, цасан охидоо дагуулсаар сурлага, амжилт, ур чадвараараа үе тэнгийнхнээ манлайлсан “Шилдэг анги”-уудаа шалгарууллаа. Энэ оны шилдэг ангиудыг танилцуулбал:
Б.Мөнхцэцэг багштай 2г анги “Шилдэг анги”, шилжин явах цом
Г.Золзаяа багштай 3б анги “Шилдэг анги”, шилжин явах цом
Л.Эрдэнэболор багштай 4а анги “Шилдэг анги”, шилжин явах цом
Б.Цэндхүү багштай 5в анги “Шилдэг анги”, шилжин явах цом
А.Дашжаргал, Т.Эрдэнэцэцэг багштай 6г анги “Шилдэг анги”, шилжин явах цом
Ж.Мягмарсүрэн багштай 7б анги “Шилдэг анги”, шилжин явах цом
Э.Дэлгэрцэцэг багштай 8б анги “Шилдэг анги”, шилжин явах цом
Г.Дамбарагчаа багштай 9в анги “Шилдэг анги”, шилжин явах цом
Х.Чимэдлхам багштай 10а анги “Шилдэг анги”, шилжин явах цом
Ж.Цагаанчулуун багштай 11б анги “Шилдэг анги”, шилжин явах цом
Н.Алтанчимэг багштай 12а анги “Шилдэг анги”, шилжин явах цом
Энэхүү шагнал нь анги хамт олон, хүүхэд бүрийн сурах хүсэл тэмүүлэл, урам зоригийг бадраасан үнэ цэнтэй шагнал байлаа. Хүүхдүүд та бүхэн минь сурсан мэдсэнээрээ баялаг, сэтгэл дүүрэн итгэлтэй, нүд дүүрэн инээмсэглэлтэй, зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай. Мөн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулсан багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье.
Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе
Сайхан баярлаарай.

发表评论取消