19th Ave New York, NY 95822, USA

System tutorial

Teams аппликэйшн ашиглах заавар

Кайзалад нэвтрэх заавар

Сурагчийн хоолны данс цэнэглэх заавар
Хоолны данс цэнэглэх доод дүн 15000 төгрөг

Хаяг баталгаажуулах

Аппликэйшнд үйлдэл хийхгүй 10 хоногоос хэтэрсэн тохиолдолд хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэтэвч цэс рүү нэвтрэх боломжгүй болдог тул та хаягаа гаргаад дахин нэвтэрнэ үү

Хэрэглэгч солих

2-оос дээш хүүхдийнхээ хаягийг холбосноор нэг хаягнаас бусад хаяг руу шууд шилжих боломжтой болно.

Хүүхэд нэмүүлэх хүсэлт

Сурагчдыг холбосноор нэг хаягнаас бусад сурагчид руу шууд орох боломжтой болно. Хүүхэд нэмэх хүсэлтийг зөвхөн сурагчийн ID бичиж илгээнэ үү.

Home цэс

Home цэсэд сургууль ангийн багшийн мэдээлэл, сурагчийн ID, овог, нэр, анги, Settings цэс, арга хэмжээ цэс агуулагдана

Сургалт цэс

Сургалт цэсээс сурагчийн улирал, явцын дүн, гэрийн даалгавар, хичээлийн хуваарь, дугуйлангийн хуваарь, цагийн менежментийг харах боломжтой

Мэдээлэл цэс

Сурагчийн сургууль руу орох, гарах, хоолонд орох, вендинг машинаас бүтээгдэхүүн авах, автобусанд буух суух, номын сангаар үйлчлүүлсэн зэрэг мэдээлэл цаг тухай бүрт танд мэдээлэгдэх болно

Хөршийн холбоо чат

Та чат хэсгээс өөрийн амьдардаг байр, хотхон руу орж чатлах боломжтой

Номын сан цэс

Байршил цэс /Автобус хүүхдийн байршил/

Таны хүүхэд автобусанд хамрагдсан бол тухайн чиглэлийн автобусны байршил харагдах бөгөөд автобус цэс дээр дарж төлөвийг шинэчлэх боломжтой. Сурагчийн байршлыг харахын тулд сурагч Oyunlag student хаягаар нэвтэрсэн байх шаардлагатай бөгөөд утасныхаа байршлыг асаасан байх ёстойг анхаараарай

Санал хүсэлт цэс

Танд сургалтын албанд тавих санал хүсэлт байгаа бол илгээх боломжтой