Scroll Top

ОЮУНЛАГ ДУГУЙЛАН

Цар тахлын нѳхцѳл байдлаас хамааран түр зогсоогоод байсан хичээлийн дараах хүүхэд хѳгжүүлэх дугуйлангууд эхлэхэд бэлэн боллоо. Хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлж, эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээ, ёс уламжлал, зөв дадал хэвшил, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилго дор 2022.02.21-ий Даваа гарагаас хөтөлбөр төлөвлөгөө, хуваарийн дагуу нийт 68 төрлийн хөгжүүлэх дугуйлан хичээллэнэ. 2022.02.16-2022.02.18-ы өдөр цахимаар бүртгэл явагдана.

Та доорх дугуйлангуудтай танилцаж өөрийн сонирхсон дугуйлангуудад бүртгүүлээрэй.

Дугуйлан бүрт хамрагдах сурагчийн тоо хязгаартай ба бүх сурагчдад тэгш боломж олгох үүднээс дугуйлангийн сурагчийн тооноос хамааран нэг ангиас 2-3 сурагч хамрагдах боломжтой. Иймд бүртгүүлэх хүсэлт илгээсэн сурагчдыг илгээсэн цагаар нь жагсааж анги тус бүрийн хамгийн эхэнд бүртгүүлсэн 2-3 сурагч тухайн дугуйланд хамрагдана. Тухайн сурагч уг дугуйланд хамрагдахгүй болвол дараагийн бүртгүүлсэн сурагч хамрагдана.

Дугуйланд бүртгүүлэх: https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=VltWETdsrEeinzPNpy1uNkG2YG7sbHNHo9ShXRbKst9UOFVFOUIyNE04RU5YUFI1QzhZSFVMTkQ4RS4u

 

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.