Scroll Top
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

GOOD SCHOOL "DAD, MOM, I LEARNED TO READ AND WRITE"

GOOD SCHOOL "DAD, MOM, I LEARNED TO READ AND WRITE"

Саяхан эрдмийн их өргөөний үүдээр алхан орж байсан бяцхан сурагчид маань хэдхэн сарын дараа сурч мэдсэнээ “ААВ АА ЭЭЖ ЭЭ БИ УНШИЖ БИЧИЖ СУРЛАА” тайлант уншлагаар эцэг эх, багш нартаа бэлэг барилаа.

Энэ арга хэмжээний хүрээнд эх хэлээрээ уншиж, бичиж сурсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчид маань бусдыг гайхшруулсан, бахархуулсан, миний хүү , охин үнэхээрийн их зүйл сурчээ гэсэн урмын үгээр мялаагдлаа.

“Аав аа ээж ээ би уншиж бичиж сурлаа” тайлант өдөрлөг 110 гаруй сурагчдын дунд амжилттай явагдаж өндөрлөв.

Сурагчид маань танил бус уншилгын эх сэдэв болон чээжлэн тогтоосон шүлгүүдээ уншиж багш, аав, ээж, эмээ, өвөөгөө баярлуулан халуун дулаан алга ташилтаар урам авсан сайхан өдөр болж өнгөрлөө.

Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ унших чадварыг хараад өөр өөрсдийн сэтгэлийн үгээ бичиж багш нартаа ч мөн урам хайрлахаа мартсангүй. Энэ мөчөөс эхлэн байгалийн ухаан, түүх нийгэм, хүрээлэн буй орчны тухай бүхий л мэдээллийг үзэж, уншиж судлах бичиг үсгийн чадварыг эзэмшсэн бяцхан сурагчдын маань өмнө эрдмийн мөнгөн хаалганы үүдээ нээлээ.

Нэгдүгээр ангийн сурагчид

Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх