Scroll Top
%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0-%d1%88%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0%d1%80%d1%83%d1%83%d0%bb%d0%b0%d1%85-%d1%81%d0%b0%d0%b3%d1%81%d0%b0-2
Recently added news
Most popular news

СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Жил бүрийн 12-р сард уламжлал болон зохиогддог сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Урьдчилсан шатны тэмцээн буюу нөхөрсөг тэмцээнтэй харьцуулахад энэ удаагийн тэмцээнд багуудын хувцас жигдрэлт, дугаарлалт маш сайн байв. Нөхөрсөг тэмцээнээс хойш сурагчдын залалт, дамжуулалт, шидэлт, довтолгооны техник, багын ажиллагаа, тактикийн тоглолт зэрэг нь сайжирсан. Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд амжилттай байр эзэлсэн баг тамирчид мөн Сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтаа хадгалан оролцлоо.

Тухайлбал 10б, 10а, 11а ангийнхан уран гоёмсог тоглолтуудыг бусдадаа сонирхууллаа. Шинээр эрэгтэй дунд ангийн төрөлд 6в ангийн хөвгүүд маш сайн оролцож улмаар сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ.

Энэ удаагийн тэмцээний медалийн төлөөх тоглолтод багууд маань өөрсдийн авьяас чадварыг харуулж сонирхолтой, хурц өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж эн тэнцүү өрсөлдлөө.

 

ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН НИЙТ БАГ ТАМИРЧИДДАА БАЯР ХҮРГЭЕ.

Leave a comment