Scroll Top
%d1%88%d0%b0%d1%82%d0%b0%d1%80%d1%87%d0%b8%d0%b4-%d0%bc%d0%b0%d0%b0%d0%bd%d1%8c-%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%be%d0%bb%d0%b8%d0%bc%d0%bf-%d0%b4-%d0%be%d1%80
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ШАТАРЧИД МААНЬ “МОНГОЛЫН ОЛИМП”-Д ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА

ШАТАРЧИД МААНЬ “МОНГОЛЫН ОЛИМП”-Д ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА

2019-04-08-ны өдөр Хүүхдийн спортын VI наадам, Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд 39 сургуулийн 524 сурагчид өрсөлдлөө. Энэ жилийн тэмцээний онцлог нь нас насны аваргууд дүүргээ төлөөлөн оролцох эрх эрх авах болзолтой байлаа.

Тус тэмцээнд амжилт гаргасан сурагчдыг танилцуулбал:

  • 18 насны эрэгтэй ангилалд С.Ган-Эрдэнэ: “ТЭРГҮҮН БАЙР”, алтан медаль
  • 16 насны эрэгтэй ангилалд Ч.Чингүүн: “ТЭРГҮҮН БАЙР”, алтан медаль
  • 16 насны эмэгтэй ангилалд Н.Цогзолмаа: “ТЭРГҮҮН БАЙР”, алтан медаль
  • 12 насны эрэгтэй ангилалд А.Эрхэм: “ДЭД БАЙР”, мөнгөн медаль
  • 12 насны эрэгтэй ангилалд Ч.Чинтүшиг: “ТУСГАЙ БАЙР”
  • 10 насны эрэгтэй ангилалд Э.Гүнбилэг: “ДЭД БАЙР”, мөнгөн медаль
  • 8 насны эмэгтэй ангилалд И.Мөнхжаргал: “ГУТГААР БАЙР”, хүрэл медаль тус тус хүртлээ.

Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын медаль авсан онооны дүнгээр Т.Чинбат дасгалжуулагчтай “Оюунлаг” сургуулийн баг тамирчид “ХҮРЭЛ МЕДАЛЬ” хүртсэн бахдам сайхан амжилтыг гаргалаа.

Мөн “Оюуны оньс”-2019 шатрын тэмцээнд 20  гаруй сургуулийн 210 сурагчид өрсөлдсөнөөс манай сургуулийн бяцхан шатарчид маань бахдам сайхан амжилтыг гаргалаа.

7 насны  эрэгтэй ангилалд: Тэлүй “ТЭРГҮҮН БАЙР”, алтан медаль
7 насны эрэгтэй ангилалд:  Тэмүүжин “ДЭД БАЙР”, мөнгөн медаль
7 насны эрэгтэй ангилалд:  Азжаргал шагналт IV байр
7 насны эмэгтэй ангилалд:  Чинтөгс шагналт V байр
7 насны эмэгтэй ангилалд:  Энххүслэн “ГУТГААР БАЙР”, хүрэл медаль

Монголын олимп буюу хүүхдийн спортын VI их наадамд дүүргээ болон сургуулиа төлөөлөн оролцох эрх авсан 3 сурагчдадаа амжилт хүсье.
Оюун билиг, хурд хүчээ сорин өрсөлдсөн сурагчдадаа болон тэмцээнд шавь нараа амжилттай оролцуулсан шатрын багш Т.Чинбат танд баярласан талархсанаа илэрхийлье.

ОЮУН УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Сэтгэгдэл үлдээх