Scroll Top
%d1%85%d0%b8%d1%87%d1%8d%d1%8d%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%88%d0%b8%d0%bd%d1%8d-%d0%b6%d0%b8%d0%bb-%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d1%8d%d1%8d%d0%bb%d1%82-%d1%81%d0%b0%d0%b9%d1%85%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

THE OPENING OF THE "NEW SCHOOL YEAR" WAS GOOD

Жингэнэх хонхны цангинах дуунаар
Жирийтэл жагссаар сурагчид орлоо.
Од хиймориор жигүүрээ дэлгэсээр
“Оюунлаг”-ийн багш нар шавь нараа угтлаа.

         Өнөөдөр “Оюунлаг” сургуулийн маань эрдмийн их өргөөнд хүүхэд багачуудын инээд баяр хөөрөөр дүүрэн, дуу хөгжмийн аялгуу цалгисан сэтгэл тэнийм сайхан өдөр боллоо. Зуны гурван cap ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, ижилдэн дассан найз нөхөд, саруулхан гэгээлэг анги танхим, оюунлаг багш нараа хүүхэд багачууд маань санасан биз ээ.

Бид өрнүүн их амжилттай, өнөд ихийг сурч, сурах сургах хүсэл тэмүүлэлтэйгээр шинэ хичээлийн жилтэйгээ золголоо. Нээлтэд хүүхэд багачуудын дунд од болон гялалзаж яваа Wassabis хамтлаг хүрэлцэн ирж, эцэг эх, багш, сурагчдад ая дууны дээжээ өргөн барилаа.

Сургуулийн алтан босгоор анх алхан орж буй 1а ангийн сурагч Батбаярын Номинхүслэн, 1в ангийн сурагч Ялалтын Тэмүүл нар хичээлийн анхны хонхоо жингэнүүлэн цохиж, нийт сурагчдаа эрдмийн их өргөөндөө урин орууллаа.

Анги удирдсан багш нар даасан ангийн сурагчдадаа “Монгол орны бахархал” сэдвээр эхний хичээлээ явуулж, хүүхэд бүр эх орноороо бахархах, омогших, хайрлан хамгаалах сэдлийг өглөө. Мөн анги тус бүр сурагчийн тангаргаа өргөж, сургуулийн сүлд дуугаа дууллаа.

Цэцэрлэгийнхээ тоглоомноос саяхан салж хичээлийн танхимд шилжин “Оюунлаг” дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч болж байгаа зургаахан настай бяцхан сурагчдадаа болон нийт эцэг эхчүүд, сурагчид, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлье.

 

Сэтгэгдэл үлдээх