Scroll Top
%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d1%8d%d0%b3-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80-3
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

"A student's day"

Дэлхийн  Багш нарын баярын өдөр, Монголын багш нарын 52 дахь ойн баярыг тохиолдуулан “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь багш шавийн барилдлагыг  бататгах, багшийн мэргэжлийн нөр их хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой  байлаа.

Энэ өдөр 1-9-р ангийн сурагчид маань ачит багш нартаа талархсан сэтгэлээ илэрхийлж, авьяас чадвар, хүсэл сонирхлынхоо дагуу сонгогдсон  10,12-р  ангийн  сурагчид бага, дунд ангийн нийт 30-н бүлэгт хичээл зааж,  мэдлэг оюунаа харамгүй хуваалцлаа.

Сургуулийн үүдээр орж ирэхээс эхлээд бусадтай мэндлэх, хүндэтгэлтэй харьцах, анги танхимдаа агаар оруулах, сурагчдаа хүлээж авах, завсарлагааны үеэр дэг журамтай  байлгах, үдийн хоолонд оруулах, анги танхимдаа тав тухтай орчинг бүрдүүлэх,  хичээлийн үндсэн цаг дууссаны дараа давтлага, сонгон дугуйланд хамруулах, дэвтэр засах, түүнчлэн сургалт хүмүүжлийн ажил тарах явцад анги удирдсан багш нар анхаарал хандуулах зэрэг багшийн ажлын нэг өдрийн сэтгэл, зүтгэл шаардсан нөр их хөдөлмөр юм гэдгийг сурагчид  өөрийн биеэр хийж үзсэн нь хамгийн онцлууштай байлаа.

 

Эрдмийн их өргөөнд энхрий бяцхан шавь нарын маань инээд хөөр бялхаж,  ачит багш нарын маань талархсан сэтгэлийн үгс ундарч ирэх жилийг тэсэн ядан хүлээсэн, эрдмийн богц дүүрэн, сэтгэлийн олз арвин, өгөөжтэй сайхан энэ өдрийн эзэд нь байсан оюунлаг сурагчдадаа эрдмийн их үйлсэд нь амжилтыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх