Scroll Top
BZD 18th district, UB city, Mongolia

ШАТАРЧИД МААНЬ ЧАНСААГАА АХИУЛСААР….

181200001

2018.11.24-2018.12.04-ний өдрүүдэд зохиогдсон Чин Ван М.Ханддоржийн нэрэмжит “ШИЛДЭГ ШАТАРЧДЫН ОЛОН УЛСЫН “А” ЗЭРЭГЛЭЛИЙН УЛАМЖЛАЛТ 28 ДАХЬ УДААГИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭН”-ий  насанд хүрэгчдийн ангилалд 100 гаруй шатарчдаас оюун билиг, авхаалж самбаагаа дайчлан бусдыгаа манлайлж, 9а ангийн сурагч Сугар овогтой Ган-Эрдэнэ “Шатрын үндсэн төрөл”-д “Тэргүүн байр”, алтан медалийн эзэн болжээ.

Тус  16 насны ангилалд 100 гаруй шатарчдаас оюун билиг, авхаалж самбаагаа дайчлан бусдыгаа манлайлж, 9б ангийн сурагч Нанжид овогтой Цогзолмаа “Шатрын үндсэн төрөл”-д “Тэргүүн байр”, алтан медалийн эзэн болжээ. Оролцсон уралдаан, тэмцээнд  бахдам сайхан амжилтыг үзүүлж, бид бүхнээ үргэлж баярлуулдаг та нараараа бахархдаг шүү.

Leave a comment