Scroll Top
%d0%b0%d0%bd%d0%b3%d0%bb%d0%b8-%d1%85%d1%8d%d0%bb%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%86%d0%b0%d0%b3%d0%b0%d0%b0%d0%bd-%d1%82%d0%be%d0%bb%d0%b3%d0%be%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8-3
Recently added news
Most popular news

CONGRATULATIONS ON YOUR ENGLISH WHITEHEAD.


2023.05.26-ы өдөр I ангийн 120 гаруй сурагчид англи хэлний хичээлээр сурсан мэдсэнээ эцэг эх, асран хамгаалагч, ах эгч, ангийн багш, үе тэнгийн найзууддаа танилцуулан баяраа хийж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Бяцхан сурагчид маань баяртаа зориулж, өөртөө итгэлтэйгээр сурсан дуу, цээжилсэн шүлгээ уншиж, тодорхой сэдвийн хүрээнд үзсэн хичээлээ тайлагналаа.
Хүүхдүүд маань энэ хичээлийн жилд Английн Pearson боловсролын байгууллагын англи хэлний хөтөлбөрийн English Code Starter Level-ийг амжилттай суралцаж олон улсад хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрөгдөх батламжаа гардан авлаа.
Бидний баярт хүрэлцэн ирсэн асран хамгаалагч та бүхэндээ болон баярыг амжилттай зохион явуулсан гадаад хэлний тэнхимийн багш нартаа халуун баяр хүргэж, аз жаргал, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a comment