Scroll Top
%d1%85%d0%be%d0%b3%d0%b3%d2%af%d0%b9-%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb-%d1%82%d0%b1%d0%b1-%d1%81%d3%a9%d1%83%d0%b7-%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d0%b0%d0%bc%d1%82%d0%b0%d1%80%d1%81
Recently added news
Most popular news

A JOINT TRAINING OF "GOGGUI MONGOL" NGO AND SEUC HAS BEEN ORGANIZED.




“Хоггүй Монгол” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Б.Булган, СӨУЗ-ийн гишүүд хамтран “Оюунлаг” сургуулийн нийт багш, ажиллагсад, сурагчдад сургалт зохион байгуулж, сургууль дээрээ дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилах цэгтэй болж, өөрсдийн хүрээлэн буй орчин, байгаль эх орноо хайрлан хамгаалах аяныг эхлүүллээ.
Энэхүү аяны сурталчлан таниулах видео контент, зохион байгуулах үйл ажиллагаа, хог хаягдлыг зөв ангилан ялгах, зөв дадал зуршилтай болгох мэдээ мэдээлэл, зөвлөмж зөвлөгөөг СӨУЗ-ийн сурагчид маань хариуцан ажиллаж, эхний контент хичээлээ танилцууллаа. Сурагчид маань дахин боловсруулах боломжтой болон боломжгүй хог хаягдлын талаар ойлголттой болж, сургуульдаа болон гэртээ хогоо ангилж хаях, худалдан авалт хийхдээ анхаарах ёстойг ойлгож авлаа.
Цаг зав гарган бидэнд үнэтэй мэдээлэл өгсөн “Гялгар Уутгүй Монгол Хөдөлгөөн” төрийн бус байгууллагын хамт олонд болон СӨУЗ-ийн багш, сурагчдадаа баярласан талархсанаа илэрхийлж, амжилт хүсье.

Leave a comment