Scroll Top
%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0-%d1%88%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0%d1%80%d1%83%d1%83%d0%bb%d0%b0%d1%85-%d1%81%d0%b0%d0%b3%d1%81%d0%b0-6
Recently added news
Most popular news

CONGRATULATIONS ON THE SUCCESS OF THE SCHOOL CHAMPIONSHIP BASKETBALL COMPETITION.



Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сагсан бөмбөгийн спортыг сурталчлан таниулах, тоглолтын техник, ур чадварыг сайжруулах, сургуулийн шигшээ багийг бүрдүүлэх зорилго дор сагсан бөмбөгийн “Сургуулийн аварга шалгаруулах тэмцээн” 2023.04.15-ы өдөр VI-VIII анги, IX-XII ангиудын эрэгтэй, эмэгтэй 2 төрөлд амжилттай болж өндөрлөлөө.
Сагсан бѳмбѳгийн спорт нь тухайн хүнээс хурд хүч, авхаалж самбааг шаардахаас гадна баг хамт олны нэгдэл хамгаас чухал байдгаараа онцлог билээ. Нийт 32 багийн 250 гаруй сурагчид өрсөлдсөнөөс баг хамт олноо нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдэж, тоглолтын техник ур чадвар, бѳмбѳг эзэмшилт, хурд хүчээрээ бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олноо танилцуулж байна.
IX-XII АНГИЙН ЭРЭГТЭЙ БАГИЙН АНГИЛАЛД:
Ц.Даваахүү багштай 11в- “Тэргүүн байр” Ж.Цагаанчулуун багштай 12б анги- “Дэд байр” Г.Дамбарагчаа багштай 9в- “Гутгаар байр” Шилдэг тоглогчоор 11в ангийн сурагч А.Цэнд
IX-XII АНГИЙН ЭМЭГТЭЙ БАГИЙН АНГИЛАЛД:
Б.Содном багштай 12в- “Тэргүүн байр”
Р.Асхар багштай 12б анги- “Дэд байр” Х.Чимэдлхам багштай 10а анги- “Гутгаар байр” Шилдэг тоглогчоор 12в ангийн сурагч Б.Мөнхзаяа
Шилжин явах цомын эзэн /IX-XII ангийн ангилалд/: Ц.Даваахүү багштай 11в ангиуд тус тус шалгарлаа.
Тэмцээнийг зохион байгуулалтын өндөр түвшинд зохион явуулсан тамирын багш
нартаа болон амжилт үзүүлсэн сурагчдадаа цаашдын спортын амжилтад өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a comment