Scroll Top
%d1%82%d0%b0%d0%bd%d0%b8%d0%bb%d1%86%d0%b0%d1%85-%d1%85%d0%b8%d1%87%d1%8d%d1%8d%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Танилцах хичээл

Зөвхөн цахим бүртгэлд бүртгүүлсэн хүүхдүүд “Танилцах хичээл”-д хамрагдана. Бэлтгэл бүлэгт бүртгүүлсэн хүүхдийн танилцах хичээл, асран хамгаалагчдын уулзалт ярилцлага 2023.03.25-2023.03.29-ий өдрүүдэд 3 ээлжээр явагдана.
1-р ээлж 09:00-10:30 цагт
2-р ээлж 11:30-13:00 цагт
3-р ээлж 14:00-15:30 цагт
Асран хамгаалагч та бүхэн “Уулзалт ярилцлага”-ын цагт ирэхгүй ба хүүхдийнхээ “Танилцах хичээл”-д хамрагдах ээлжийн цагаас 15-30 минутын өмнө ирж, хөтөч багшаас нэвтрэх үнэмлэх авч дотогш нэвтэрнэ.
/Танилцах хичээлийн цагаас хоцорсон тохиолдолд нөхөж хамрагдах боломжгүйг анхаарна уу?/
“Танилцах хичээл”-д нэг ангид 15-20 хүүхэд хамрагдах ба хичээлийг Оюунлаг сургуулийн бага ангийн багш нараас бүрдсэн баг явуулж үнэлгээг хөндлөнгийн комисс гаргана.
“Танилцах хичээл” нийт 90 минут үргэлжилнэ.
Сурагч танилцах хичээлд сууж байх үед асран хамгаалагчид сургуультай танилцаж, “Уулзалт ярилцлага”-ын захиалсан цагийн дагуу сургалтын албатай уулзалт ярилцлага хийнэ.
“Уулзалт ярилцлага”-ыг Оюунлаг сургуулийн сургалтын албанаас бүрдсэн баг явуулж, үнэлгээг хөндлөнгийн комисс гаргана.
1.“Танилцах хичээл”-д хамрагдсан сурагчдаас 4 бүлэгт нийт 128 сурагч, хүлээлгийн жагсаалтын 30 сурагч сонгогдож, элсэх эрхийн цахим шуудан болон хүлээлгийн жагсаалтын дугаар илгээгдэнэ.
2. Элсэн суралцах эрхээ авсан сурагчдын асран хамгаалагчийн цахим шууданд Оюунлаг сургуулийн сургалтын албатай уулзах цаг болон, бүрдүүлэх материалын жагсаалт очно. /Сургалтын албатай уулзах цагт ирээгүй тохиолдолд нѳхѳж бүртгэх боломжгүй/
3. Хэрэв танд хүлээлгийн жагсаалтын дугаар очсон бол эхний сонгогдсон 128 сурагчаас элсэлтийн хугацаанд ирж бүртгүүлээгүй хүүхдийн оронд элсэх эрхийн цахим шуудан жагсаалтын дугаарын дагуу очно.
4. Элсэх эрхийн цахим шууданг ѳѳр хүүхдэд шилжүүлэх боломжгүй. Зѳвхѳн программд бүртгэлтэй нэр, регистрийн дугаартай хүүхдийг бүртгэнэ.
Та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх