Scroll Top
BZD 18th district, UB city, Mongolia

ҮДИЙН ХООЛНЫ АМТАЛГААТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

MicrosoftTeams-image (7)
Ерөнхий боловсролын сургууль нь хүүхдэд эрдэм түгээх өргөө төдийгүй тэдний эрүүл мэнд, хүмүүжлийн хувьд чухал орчин билээ. Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор батлагданҮдийн цайхөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас эхлэн манай сургууль бага, дунд, ахлах ангийн сурагчдад хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл ахуйн шаардлага хангасанҮдийн хоол”-оор үйлчилж байгаа билээ. Тус үйлчилгээнд хамруулснаар тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжил, сурах идэвх, оролцоо, эрүүл ахуйн зан үйлд эерэгээр нөлөөлдөг ач холбогдолтой. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулдАюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчимбуюу худалдан авах, тээвэрлэх, хүлээн авах, хадгалах, үйлчлэх гэсэн зарчмыг чанд мөрдөн ажиллаж байна  Хоол үйлвэрлэлдээ мах, махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоогТусгай гэрээткомпаниас сүүлийн 8 жил, сүү, сүүн бүтээгдэхүүнийг “СҮҮ” ХХК-аас шинээр авч байна. Үдийн хоолны түүхий эд хүлээн авахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж сурагчдад хүрэх бүх шат дамжлагад эрүүл ахуйн шаардлагыг хангаж, гал тогооны ажилтнуудын эрүүл ахуй, ариун цэврийн дадлыг чанд сахиж, багш, сурагчид гарын ариун цэврийг сайн мөрддөг нь бас онцлог юм.         Сурагчдын өдөрт авах илчлэгийг нарийн тооцож, хоолны жор, бэлтгэх технологийг мэргэжлийн байгууллагаар 14 хоногийн цэс хийлгэж, сургуулийн захирлаар баталгаажуулан өдөр бүр салат, зууш, I ба II хоол, жүүс, нэмэлт бүтээгдэхүүний багц хоолоор үйлчилж байна.  Мөн улирлын онцлогоос хамааран намар, өвөл, хаврын улиралд сурагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор аньс, чацаргана, витамин, аарц, мах, махан бүтээгдэхүүний орцыг нэмэгдүүлж өгдгөөрөө бас онцлог юм. 2022 оны 11 сарын 05-ы өдөрОюунлагсургуулийн I-XII ангийн суралцагчдын 800 гаруй эцэг эхҮдийн хоол”-ны өдөрлөгт оролцож, орц, амт чанарт амталгаа хийлээ. Өдөрлөгт оролцсон эцэг эхүүд хоолны амт чанар, порц, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар эерэг сайхан сэтгэгдэл бичсэнийг харахад сайшаалтай байлаа. Цаашид анхаарах зарим асуудлыг бичсэн нь бидний цаашдын ажлын төлөвлөгөө болж байгаа юм. СургуулийнҮдийн хоол”-ны тухай нэмэлт мэдээллийг www.oyunlag.edu.mn сайтаас аваарай.   

Leave a comment